solongonews
Хамтарсан сурвалжилгын баг Ма-Аньшань тосгонд хүрлээ
2020-08-24 23:23
Хамтарсан сурвалжилгын баг Ма-Аньшань тосгонд хүрлээ.

"Жаргалтай амьдралын хурай-Чинээлэг нийгмийн уриа" сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг 08 дугаар сарын 24-ний өдрийн үдээс өмнө Улаанхад хотын Харчин хошууны Хэ Нань гудамжны Эмээл уул тосгонд хүрч сурвалжилга бэлтгэлээ.

2019 оны 07 дугаар сард ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ирж Өвөр Монголын ажил байдалтай танилцах үеэр Ма-Аньшань тосгонд хүрч энэ газрын үндсэн шатны намын байгуулалт, үндэстний эв нэгдэл болон хөдөө тосгоныг хөгжүүлж байгаатай танилцаж байсан.

Ма-Аньшань тосгонд албан ёсны бүртгэлээр 425 өрх айл буюу 1113 иргэнтэй юм. Монгол, Манж үндэстэн ихэнх хувийг эзэлдэг тус тосгоны 59 өрх нэн ядуу ангилалд орж байв. Тосгоны зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2016 онд 24 өрхийн 55 иргэн, 2017 онд 17 өрхийн 43 иргэн, 2018 онд 14 өрхийн 28 иргэн ядуурлаас ангижирч 2019 он гэхэд тосгон ядуу өрхгүй болжээ. Улаанхад хотын Харчин хошууны энэхүү тосгон нь 5780 мү /1 га=15 мү/ газарт тариалалт хийдэг байна.

Өнгөрсөн оны 07 дугаар сард Ши Жиньпин дарга уг тосгонд биечлэн ажиллахдаа нутгийн удирдлага болон олон түмэнд хандаж орон нутгийн онцлогт тохирсон бизнес эрхэлж, бодит ажлын байруудыг бий болгохыг уриалж байсан билээ. Тухайн үед Ши Жиньпин дарга Жан Гөүли гэдэг айлын гэрт зочилж амьдрал ахуйтай нь танилцаж байсан юм. Тэдний дөрвөн үеийн арваад ам бүлд хятад, монгол, манж гурван үндэстний төлөөлөл байдаг. Тухайн үедээ ядуу "малгай"-тай байсан ч Жан Гөүли тусламж хүсэн, гараа хумхиж суугаагүй. Харин тариалалтын бүтцэдээ төлөвлөлт хийж урьд нь уламжлалт үр тариа тарьж байсан газартаа усан үзэм тариалж эхэлжээ. Энэ нь байгаль экологид ашигтай төдийгүй орлого ашгийн хувьд ч илт давуу байв. 2018 оны байдлаар усан үзэм, тариан талбайн даатгал болон ахмад настны нөхвөртэйгөө нийлээд тэдний гэр бүл 50 мянган юанийн орлоготой байсан аж. Урьд нь тус тосгоны 80 өрх усан үзэм тариалж байсан бол өнөөдрийн байдлаар 240 өрх усан үзэм тариалж байна. Өмнө нь бүдүүлэг хэлбэрийн үр тариа тарьж мү бүрээс 700 юанийн орлого олж байсан бол одоо усан үзэм тарин мү бүрээс 3000 юанийн орлоготой болжээ.

Найруулагч: Б.Сүлд, Чүнь Янь
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл