solongonews
Ван И БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзав
2022-07-08 17:56
Ван И БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзав

    Орон нутгийн цагаар 2022 оны 07-р сарын 07-нд Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Бали аралд болж буй "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хугацаанд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзав.

 Ван И: 

- Хятад, БНСУ-ын төрийн тэргүүн нар харилцан амжилттай харилцаж, хоёр орны харилцааг шилжилтийг жигдрүүлж, сайн эхлэлийг тавьсан юм. Энэ жил Хятад, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцаа хөгжлийн чухал боломжуудыг нээж байгаа ч бас зарим бодитой сорилттой тулгарч байна. Хятад, БНСУ-ын харилцааг  хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Тэгэхгүй бол хоёр орон хохирох болно.Энэ бол сүүлийн 30 жилд хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирсэн амжилттай туршлага болох юм. Хятад, Өмнөд Солонгос хоёр салшгүй хөрш, салшгүй түнш. Хоёр улс ашиг сонирхол нэгддэг аж үйлдвэрийн мөчлөгийг бүрдүүлж, ашиг, зовлонгоо хуваалцдаг аюулгүй байдлын орчинтой. Бид нэгэнт хүрсэн зөвшилцөл, ойлголцлоо тууштай баримталж, харилцан бодлогынхоо тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах ёстой. Хятад, Өмнөд Солонгос аль аль нь дорнын соёлд харьяалагддаг бөгөөд итгэл үнэмшилд тулгуурладаг. Хятадын тал БНСУ-ын талтай дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзэлээ эргэн харж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд анхаарч, дотоод гадаадын хөндлөнгийн оролцоог арилган, хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн эрч хүчийг ахиулахад бэлэн байна.

 Пак Жин: 

- Өмнөд Солонгос, Хятад хоёр дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой бол чухал үйл явдал болох юм. Дарга Ши Жиньпин Юи Сук Ёл ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, утсаар ярьж, дэд дарга Ван Чишанийг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцуулахаар томилов.  Хятад улс хоёр орны харилцааг чухалчлан үзэж байна гэж БНСУ-ын тал үзэж байна. БНСУ-ын тал харилцан хүндэтгэж, Хятадын талтай эрх тэгш, харилцан ашигтай хамтаар хожих түнш болж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулан, илүү тод үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

 Хоёр тал харилцан солилцоо, гүнзгийрүүлсэн харилцаа холбоог бэхжүүлэх нь нэн чухал гэж үзэж, энэ онд багтаан хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлалыг хэрэгжүүлэхээр зарчмын хувьд тохиролцов.

 Хоёр талын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж, шинэ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг нааштай үнэлж, хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээг хурдасган, харилцан нээлттэй байдлыг өндөр түвшинд хүргэхээр тохиролцов. Өндөр технологи, уур амьсгалын өөрчлөлт, экологи, байгаль орчныг хамгаалах, цэвэр эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой, жигд ханган нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээг хангах болно.

 Хоёр тал ард түмэн, соёлын харилцаа, ялангуяа залуучуудын солилцоог эрчимжүүлж, хоёр орны ард түмний харилцан бие биенээ танин мэдэхэд тус дөхөм үзүүлэн, ногоон сувгийг сайн ашиглаж, нислэгийг эмх цэгцтэй сэргээн нэмэгдүүлэн, боловсон хүчний солилцоонд тус дөхөм үзүүлэхээр тохиролцов.

 Хоёр тал мөн харилцан сонирхож буй бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

Ван И онцлон тэмдэглэхдээ:

-Нэг талт үйлдлүүд ба гүрнүүдийн дээрэлхэх явдал газар авч байгаа нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, бүх хүн төрөлхтний эрх чөлөөний нийтлэг үнэт зүйлийг баримталж, жинхэнэ олон талт үзлийг сурталчилж, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг баримтална. Одоогийн байдлаар бүс нутагт хүйтэн дайны үеийн сэтгэхүй дахин сэргэхээс урьдчилан сэргийлж, томоохон гүрний сөргөлдөөн, блокийн улс төрийг нэвтрүүлэхээс зайлсхийх нь онцгой шаардлагатай байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл