solongonews
Хятад, Ямайкагийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын цахилгаан солилцлоо
2022-11-21 15:12
Ши Жиньпин Ямайкийн амбан захирагч Патрик Аллентай харилцан Хятад, Ямайка улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын цахилгаан солилцлоо.

Өнөөдөр буюу 11-р сарын 21-ний өдөр Хятадын дарга Ши Жиньпин Ямайкийн амбан захирагч Патрик Аллентай баярын цахилгаан солилцож, Хятад, Ямайка улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин онцлохдоо "Ямайка нь Англи хэлтэй Карибын тэнгисийн орнуудын нэг бөгөөд түүний доторх хамгийн эрт Хятадтай дипломат харилцаа тогтоосон орон болох юм. 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоод ирснээс хойш Хятад-Ямайкийн харилцаа хөгжлийн сайхан эрч хүчээ ямагт хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, прагматик хамтын ажиллагаанд үр өгөөжтэй үр дүнд хүрч, ард түмний найрамдал нөхөрлөл ч гүнзгийрсээр ирсэн. “ COVID-19”-ийн цар  тахалтай нүүр тулж бий үед Хятад, Ямайка хоёр бие биеэ тусалж,цар  тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд шинэ түлхэц үзүүлсэн юм. Миний бие Хятад-Ямайкийн харилцааг хөгжүүлэхийг туйлын чухалд үзэж бий бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг шинэ эхлэх цэг болгон авч, янз бүрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ыг хамтдаа чанартай бүтээн байгуулж, Хятад-Ямайкийн стратегийн түншлэлийг шинэ түвшинд гарган, шинэ эрин үед Хятад, Ямайкийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад амбан захирагч Аллентай хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.

Аллен хэлэхдээ "Дипломат харилцаа тогтоосноор Ямайка, Хятадын найрсаг харилцаа хөгжсөөр байгаа бөгөөд янз бүрийн салбарт хамтран ажиллахад гайхалтай амжилтууд гарсан нь бидэнд урам зориг өгсөөр ирсэн байна. Ямайкийн тал цаашид Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ямайкийн ерөнхий сайд Эндрю Холнесстой баярын цахилгаан солилцлоо.

Ли Кэчян онцлохдоо "Ямайка бол Карибын тэнгис дэх Хятадын чухал түнш.Хятад улс Ямайкатай хамтран Хятад, Ямайкийн стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд илүү сайн ашиг тус өгөхөд бэлэн байна" гэлээ.

Холнесс хэлэхдээ "Ямайкийн тал эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлж байгаа Хятад улсыг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын стратегийн түншлэл хоёр ард түмэнд ашигтай байхын төлөө үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна" гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл