ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо 03-р сарын 04-ний өдөр хуралдаж, Ковид-19-с урьдчилан сэргийлж, хяналтдаа авах, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэсэн гол ажлуудыг судалсан байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Ши Жиньпин дарга:
- Хятад улс одоогоор эхний алхамд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих нөхцөл байдлыг сайн зүгт эргүүлж, үйлдвэрлэл, амьдралын дэг журам сайжирч байна. Бид энэхүү сайн хандлагыг цаашид бэхжүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг эртхэн хэвийн байдалд бүх талаар оруулахын тулд хичээх ажиллах шаардлагатай байна Халдварт өвчнөөс сэргийлэх сонор сэрэмжээ бууруулж болохгүй бөгөөд халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад улс өөрийнхөө үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэлээ.
Хурлаас, гадаадад нээлттэй байлгахаа өргөжүүлэх явцад үйлдвэрлэлээ сэргээж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, олон улсын төрөлжсөн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх баталгааны ажлыг сайтар хийж, дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгахад хүчин чармайлт гаргах шаардлагатай. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд идэвхтэй туслан, гадаадын санхүүжилттэй томоохон төслүүдийн хэрэгжилтийг ахиулж, санхүү зэрэг үйлчилгээний салбаруудын гадаадад нээлттэй байхаа өргөжүүлэхэд нь туслах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
