solongonews
Ши Жиньпин дарга Сингапурын Ерөнхийлөгчид баяр хүргэв
2020-08-09 19:52
Дарга Ши Жиньпин Сингапурын Ерөнхийлөгчид баяр хүргэв

        Бүгд Найрамдах Сингапур улс байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 08-р сарын 09-нд тус орны Ерөнхийлөгч Халима Якобт баяр хүргэлээ.

Ши Жиньпин дарга:

- 55 жилийн турш Сингапур улс өөрийн бодит байдалдаа зохицсон хөгжлийн замыг нээж, улс орныхоо бүтээн байгуулалтад тасралтгүй амжилт гаргаж ирснийг Хятадын тал сайшааж байна. Хоёр орны харилцаа цаг үетэй алхаагаа нэгтгэн, олон салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа “Нэг бүс нэг зам”-ыг өндөр чансаатай бүтээн байгуулах талаар баялаг амжилт тогтоож байна. "COVID-19" эсрэг хоёр орон хамгийн тэргүүнд хамтран ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад, Сингапурын харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчлан үздэг. Эрхэм ноён тантай хамт үргэлжлэн хичээн зүтгэж, энэ онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулж хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гаргахад бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл