solongonews
Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгчтэй утсаар ярив
2020-04-15 09:35
Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ний орой Сербийн ерөнхийлөгч Александр Вучичтай утсаар ярьсан байна.

Ши Жиньпин: Хятад Сербийн харилцаа бол улс орон хоорондын хамгийн гүн гүнзгий харилцаа болно. "Ковид-19"-ийн халдварын сорилтод хоёр орон бодит үйл ажиллагаагаараа анхан дүүсийн дотнын харилцаатай байдаг бөгөөд анд найзын журамтайг харуулсан байна. Сербийн ард түмэн халдварт өвчний заналхийлэлд байгаад Хятадын тал сэтгэл нэгтэй байж, Сербийн талд шаардлагатай эмчилгээ хамгаалалтын эд бараагаар тусалсан бөгөөд өндөр түвшний эмчилгээний мэргэжилтний баг томилсон. Хятадын тал Сербийн талын халдварын эсрэг тэмцэлд үргэлжлүүлэн туслалцаа дэмжлэг үзүүлэх болно. Ноён ерөнхийлөгч таны хүчтэй удирдлага дор Сербийн ард түмэн халдварт өвчнийг эртхэн таслан зогсооно гэдэгт итгэж байна гэжээ.

Александр Вучич: Хятадын тал халдварт өвчний тархалтыг нэгэнт хяналтдаа авсан байна. Үүнд бид чин сэтгэлээсээ баярлаж байна. Сербийн ард түмэн хүнд хэцүү үед Хятадын тал тусламж үзүүлж, ялангуяа Хятадын эмчилгээний мэргэжилтний баг Сербийн талын сэргийлэх ажилд ихээхэн тусламж үзүүлсэн байна. Бид үүнийг үүрд мартахгүй гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл