Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 03-ны орой Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярив.
Дарга Ши Жиньпин:
- COVID-19 цар тахал гарснаас хойш бид энэ удаад гурав дахь удаа утсаар ярьж байна. Үүгээрээ хоёр талын дээд хэмжээний улс төрийн итгэлцэл, нягт стратегийн харилцаа холбоог харууллаа. Цар тахлын асуудалд Германы Засгийн газар хянуур, оновчтой байр суурь баримталж, шинжлэх ухааныг хүндэтгэж буйг Хятадын тал сайшааж байна. Германы талын хамт ДЭМБ-ын ажлыг хамтдаа дэмжиж, НҮБ, Их 20-ын бүлэг зэрэг конвенцын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагаагаа ахиулж, Африк тивийн орнуудын цар тахлын эсрэг тэмцлийг хамтдаа дэмжиж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулахад Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Бид цар тахлыг тогтоон барих, сэргийлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг ерөнхийд нь төлөвлөж байна. Хятад улсын эдийн засаг тогтвортой сайжрах, удаан хугацаанд сайн чиглэлд хөгжихийн үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Бид гадагшаа нээлттэй хөгжихийг ахиулахыг хэлбэрэлтгүй сайжруулж, дэлхий нийттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Германы компани нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд цаашид ч таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна гэсэн байна.
Ангела Меркель:
- Хятад улсын Хоёр чуулганаас эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай гаргасан төлөвлөгөөг Германы тал чухалчилж байгаа бөгөөд Хятадын талын хамт цар тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хийнэ. Үүний зэрэгцээ ажил үйлдвэрлэл сэргэхийг дэмжиж, цаашид ч Герман, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятадын талтай харилцаа солилцоогоо нэмэгдүүлж, цаашид ч ДЭМБ чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжин, олон улсын олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг ахиулахад Германы тал бэлэн байна гэж хэллээ.
