solongonews
Ши Жиньпин Хорта нар харилцан баярын цахилгаан илгээжээ
2022-05-20 17:46
Ши Жиньпин Хорта нар харилцан баярын цахилгаан илгээжээ.

    Хятад улсын дарга Ши Жиньпин Зүүн Тиморын ерөнхийлөгч Хорта нар 05-р сарын 20-нд харилцан баярын цахилгаан илгээж, Зүүн Тимор улс тусгаар тогтнолоо сэргээсний 20 жил ба  Хятад,  Зүүн Тимор дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэжээ. 

    Ши Жиньпин онцлохдоо "20 жилийн турш Зүүн Тимор эдийн засгаа идэвхтэй хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлсээр  ирсэн. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 20 жилийн турш хоёр тал улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа тууштай ахин, хүмүүнлэгийн солилцоо  улам нягт болж, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирсэн юм. Миний бие Хятад,  Зүүн Тиморын харилцааны хөгжлийг чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамт Зүүн Тиморын сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай иж бүрэн  түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орон болон хоёр талын ард иргэдэд  үр өгөөжөө хүртээх болно" гэжээ. 

    Хорта хэлэхдээ "Зүүн Тимор Хятад улс нь бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлж, Зүүн Тиморт улс байгуулах үйл явцад тууштай дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархаж байна" гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл