solongonews
Хятад-Европын Холбооны удирдагчдын цахим уулзалт болно
2020-06-21 19:51
Хятад-Европын Холбооны удирдагчдын цахим уулзалт болно.

    Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 06-р сарын 19-нд:

- Хятад, Европын Холбоо зөвшилцсөнөөр дамжин Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 06-р сарын 22-нд Европын Зөвлөлийн дарга Чарльз Мишел, Европын Комиссын дарга Урсула фон дер Лайены хамт цахим хэлбэрээр Хятад-Европын Холбооны удирдагчдын 22-р удаагийн уулзалтыг хийхээр болов гэж хэллээ.

    Эх сурвалжид мэдээлснээр энэ удаагийн уулзалтын үеэр Ши Жиньпин дарга цахим хэлбэрээр Европын Зөвлөлийн дарга Чарльз Мишел, Европын Комиссын дарга Урсула фон дер Лайентай уулзах болно. Ли Кэчян ерөнхий сайд цахим хэлбэрээр дарга Чарльз Мишел, дарга Урсула фон дер Лайентай хамтдаа уулзалтыг даргалах болно. Жао Лижянь мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд:

- Хятад-Европын Холбооны удирдагчдын уулзалт нь Хятад, Европын Холбооны харилцаанд чухал удирдан жолоодох үүрэг гүйцэтгэх болно гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл