БНХАУ коронавирусний цар тахалд өртсөн орнуудад тусламж үзүүлэхэд ирэх хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум ам.доллар хуваарилна гэж тус улсын дарга Ши Жиньпин мэдэгджээ.
“COVID-19”-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагаан түлхэц өгөх зорилгоор БНХАУ ирэх хоёр жилд коронавирусний цар тахалд өртсөн улс орнуудад, тэр дундаа хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд болон нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд хоёр тэрбум ам.доллар гаргана” гэж тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мэдэгджээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн 73 дугаар чуулганы видео чуулган 18-ны өдрөөс эхэлсэн юм. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буй уг хуралд ДЭМБ-ын гишүүн 194 улсын сайд нар, олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм.
