solongonews
ӨВЛИЙН ЭРЭЛ [НЭГ]
2019-12-19 20:54
ӨВЛИЙН ЭРЭЛ [НЭГ]

    Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Нэгдсэн хэвлэл мэдээлэл болон Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбооны гишүүн нэгж хамтран зохион байгуулсан 2019 оны “Өвлийн эрэл” цуврал сурвалжилга 11 дүгээр сарын сүүлээс эхлэн 10-15 өдрийн хугацаатай хөдөө орон нутгаар сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ.

Сэтгүүлчид 4 баг хуваагдан ажиллаж, Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбооны гишүүн нэгж болох Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Амьдрал гарагийн сонин, Солонго мэдээллийн төв, Хятадын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ ба аймаг хотуудын сонины хорооны сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй Хөлөнбуйр-Шилийнгол, Тунляо-Улаанхад, Ордос, Алшаа-Баяннуурын дөрвөн шугамаар явсан юм.

Хөдөө орон нутаг, ажил төрөл, гэр бүл, хувь хүний сэтгэлд хоногшим үлгэр учир, өөдөлж дэвжсэн амжилтын жор, замын тэмдэглэл, нийгмийн хөгжил дэвшлийг мэдээ мэдээллийн хэлбэр, видео бичлэг, шууд нэвтрүүлэг, Н5, УR, сул тэмдэглэл, холбоолол, хоршлын хэлбэрээр хүргэсэн юм. Энэ удаагийн “Өвлийн эрэл” дугаарт сэтгүүлчдийн хөдөө орон нутгаар сурвалжлан мэдээлсэн мэдээ мэдээллээс хэсэгчлэн хүргэж байна.

Малчин Алтанбагана Оршон голыг хамгаалахаар нүүжээ

Өнгөрсөн шөнөөс эхэлж хаялсан цас бага үдийн алдад Баргын талыг өвч цагаанаар хучиж амжжээ.

11-р сарын 30-ны өдөр манай сурвалжлах багийнхан Шинэ Барга баруун хошууны Алтан-Эмээл суурингаас Богд-Уул сумыг чиглэн явах замд цас шуурч 100 метрийн зайд л юм үзэгдэж, нар шингэх ойртоход Оршон голын хойд дэнж дэх Алтанбагана хэмээх малчин айлд цан хөөрөг савсуулан буулаа.

Халх голоор дээд урсгалаа болгосон Оршон гол нь Богд-Уул сумын 6 багаар өнгөрч, Хөлөн нуурт цутгадаг. Ши Жиньпин даргын чухал зааврын дагуу Хөлөн нуурын экологийг засах ажлыг эрчимтэй хийх үүднээс Богд-Уул сумын намын хороо засгийн газраас 2016 оноос эхлэн Оршон голын хөвөөнд амьдарч байсан малчин айлуудыг нүүлгэн шилжүүлснээр малчин Алтанбагана 2017 оны 10 дугаар сард Оршон голын хөвөөнөөс хойш 1 километр зайд нүүн ирж суурьшсан нь энэ байжээ.

Алтанбагана 1973 оноос эхлэн Оршон голоо бараадан голын хөвөөнд мал сүргээ өнөр өсгөсөөр иржээ.

- Намайг хүүхэд байхад Оршон голын ус их, байгаль үзэсгэлэнтэй байлаа. Байгаль орчин гандахыг дагаад Оршон гол ч урсгал тасран Хөлөн нуурын экологийн байдалд асар ихээр нөлөөлөх болсон. Гол мөрөн, нуур усаа хамгаалахад малчин бид ч хариуцлагатай хандах ёстой юм. Нам засгаас зөв оновчтой арга хэмжээ авч мөнгө төгрөг гарган шинэ байшин барьж өгч, бид ч голоос зайдуу нүүж буусан гэж Алтанбагана ярив.

Бид Оршон голын хөвөөгөөр явахад Алтанбаганын гэрийн хуучин буурь нь сэргэж байгалийн хэвийн төрхөндөө орсон байлаа. Оршон гол өвлийн хүйтэнд тас хөлдөж “тас тас” хийх дуу нь яг л түүний зүрхний лугшилт шиг санагдана. Алтанбаганын 40 жилийн өмнө тарьсан хайлаас мод, хулс, бургас битүүрэн ургасан Оршон голоо нүд дүүртэл хараад сэтгэл нь нэг л уужрах шиг...

Дэлхийд цорын ганц “Монголын нууц товчоон” нэрээр нэрлэгдсэн музей

“Монголын нууц товчоон” музей нь дэлхийд цорын ганц номын нэрээр нэрлэгдсэн, мөн “Монголын нууц товчоон”-оор нэрлэгдсэн музей болно хэмээн “Монголын нууц товчоон” музейн дэд дарга Отгоддалай танилцуулна.

Тус музейг яагаад Отог хошуунд байгуулсан буюу яагаад Отог хошуу тус музейг байгуулсны учир шалтгааны тухай Отгоддалай бидэнд 3 талаар танилцуулсан юм.

Нэг. Чингис хаан баруун тийш тангуудыг дайлахдаа одоогийн Отог хошууны газар нутгаар өнгөрсөн байдгийг “Монголын нууц товчоон”, “Монголын түүхэн тэмдэглэл” зэрэг сурвалж бичгүүдэд тэмдэглэж байдаг.

Хоёр. Отог хошууны Хишигбат гэх хүн 1940 онд “Монголын нууц товчоон”-ыг хамгийн анх монгол бичгийн хорголжин бараар ном болгон хэвлүүлсэн.

Гурав. 2010 оны Шанхайн дэлхийн үзэсгэлэнд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос бэлэглэсэн цорын ганц нандин бэлэгт нэрт монгол уран бичээч, мөн ч тус музейг үүсгэн байгуулагч, Отог хошууны Бао Жиньшаний “Монголын нууц товчоон”-ыг хуулан бичсэн уран бичлэгийн эвхмэл сонгогдсон байдаг гэв.

Тус музей нь 2 жилийн туршин ажиллаад энэ жилийн 07 дугаар сард албан ёсоор нээлтээ хийжээ. Дэлгэн үзүүлэх талбай нь 2840 хавтгай дөрвөлжин метр бол тэмээний яс, үхрийн шир, торго, мөнгөн хавтас, улаан зандан мод, гантиг чулуу, шаазан багана ба уран зураг гэх мэтийн 12 төрлийн материал буюу илтгэх аргаар бичиж сийлж хатгамалжуулж зурж гаргасан “Монголын нууц товчоон”, “Монголын нууц товчоон”-ы олон төрлийн бар хэвлэл ба монгол хэл түүх соёлтой холбогдох судалгааны ном, чухал түүхийн дурсгалт зүйлс нийт 2000 гаруйг дэлгэн үзүүлж байна.

Малчин ээжийн “Вичат хичээл”

“Цогцолсон буян”, “Эртний ерөөл буян”, “Үлэмжийн буян”, “Дэлгэр сайхан хангай”, “Шанхай шарга” зэрэг дуу нь Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурингийн Шарнуур багийн малчин Мандалаагийн байгуулсан “Урад ардын дууны вичат групп”-ээр заан уламжилж буй дуунууд юм.

12-р сарын 04-ний өдөр манай сурвалжлах баг Мандалаа гуайн гэрт хүрэхэд буурал утсаа барин группэд дуулж явуулсан дууг сонсон үнэлгээ хийж байлаа.

67 настай Мандалаа гуай Урад ардын дууны вичат группийг 2016 оны 11-р сарын 27-ны өдөр байгуулж, 95 гишүүний бүрэлдэхүүнтэй тус группэд 110 гаруй Урад ардын дууг заасан билээ. Мандалаа гуай яагаад вичат группээр дамжуулан дуу заах болсон бэ?

Урад ардын дууны тэмцээнд “Хун галуу”, “Гурван хээр”, “Сайр булаг”, “Дэлгэр хангай” хэмээх дөрвөн дууг 32 хүн ээлжлэн дуулснаар Мандалаа гуай Урад ардын дууг авран хамгаалах шаардлагатай болсныг мэдэж, вицат групп байгуулан, Урьд ардын дуугаа уламжилж сургах болжээ. Мандалаа гуай Урадын гурван хошууны дуунд дуртай малчдыг уриалан Урад ардын дуугаа нутгийн янзаар нь үр хойчдоо уламжлан, олон арван хүнд таниулах үүднээс тус холбоог байгуулсан байна. Тэрээр дууны үг, агуулга, үлгэр түүх зэргийг нарийн тайлбарлуулахаар Хөххотын Урлагийн сургуулийн Гэрэлмандал багшийг урин дуу заалгаж байна.

Тус группийн ардын дуучдаас бүрдсэн “Далай хамтлаг” нь Хятадын төвийн тариачны цагаан сарын үдэшлэгээс алтан медаль хүртэж байсан удаатай аж.

Мандалаа гуай группийнхээ гишүүдийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс Баяннуур хотын Урад ардын дууны тэмцээн ба зуун дууны эзэн шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байдаг.

Тус групп байгуулагдсанаар Урад нутгийн ар говь нутгаар дуулагддаг “Шанхай шарга”, “Хээр халтар” зэрэг дуунуудыг өмнө хэсэгт байрлах хошууны дуучид сурч, “Мэргэн гэгээний сургаал” дууг дунд хошуу болон хойд хошууны малчид сурч, ардын дуугаа харилцан дуулан соёлын солилцоог ахиулах гүүр холбоос болсон билээ.

Хар тэсх багийн малчид малын хашаандаа камер угсарлаа

Өвөр Монголын Тунляо хотын Найман хошууны Хонгортал сумын Хар тэсх багийн 249 айлаас 100 айл нь малын хашаандаа камер угсарч, утсаараа дамжуулан малаа харах болсон бөгөөд айлуудын 80 хувь нь wifi ашиглах болсон гэх сургаар бид малчин Ван Цүньхуагийн гэрт хүрсэн юм.

- Камер угсраад 2 жил болж байна. Өвлийн хүйтэнд шөнө оройгоор байн байн гадаа гүйж төл малаа үзэх шаардлагагүй болсон. Харин утаснаасаа төл малаа олж хардаг боллоо. Их амар байгаа хэмээн Ван Цүньхуа ярьж байлаа.

Интернэт сүлжээний хөгжлийг даган малчид дулаан гэртээ сууж байгаад малын хашаа саравчаа харахаар барахгүй ертөнцийн шинэ сонин мэдээ мэдээллийг олж авдаг болжээ. wifi ашиглах болсон нь малчдад илүү их тус дэм болж байгаа аж.

- Хоёр хүүхэд сумын сургуульд сурч байгаа. Wifi-тай болохоос өмнө хүүхдүүдтэйгээ ярихад сүлжээ муу тул тасалдаад ярьж чаддаггүй байсан. Одоо их сайхан цаг үе болжээ. Wifi-тай болж хүүхдүүдтэйгээ вичатаар бие биенээ хараад ярина. Сүлжээгүй болно гэж зовохгүй хэмээн Ван Цүньхуа ярилаа.

 

Зохиогч: Чийрэг Хишигбаяр Буянт
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл