solongonews
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав
2022-09-16 10:00
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

   Орон нутгийн цагаар 15-ны үдээс хойш Ши Жиньпин дарга Самаркандын Төрийн зочны ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр талын уулзалт хийж, Хятад Оросын харилцаа, хамтдаарсонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

   Ши Жиньпин хэлэхдээ "Энэ жилээс хойш Хятад Орос хоёр орон стратегийн харилцаагаа үр дүнтэй хөгжүүлж байна. Хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа тууштай хөгжиж, спортын солилцооны жилийн үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж, орон нутгийн хамтын ажиллагаа, ард иргэд, соёлын солилцоо идэвхжиж, хоёр орон олон улсын тавцанд нягт уялдаатай ажиллаж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталсаар ирсэн. Дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлтийн өмнө Хятад улс Оростой хамтран ажиллаж, томоохон улс орны үүрэг хариуцлагаа харуулж, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, үймээн самуунтай дэлхийд тогтвортой байдлыг бий болгоход бэлэн байна.

   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс ОХУ-тай хамтаар бие биеийнхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар бие биедээ тууштай дэмжлэг үзүүлж, худалдаа, хөдөө аж ахуй, харилцаа холбоо болон бусад салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хоёр тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, CICA, БРИКС зэрэг олон талт хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, талуудын эв санааны нэгдэл, харилцан итгэлцлийг ахиулж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалж, хөгжиж буй болон хөгжиж буй зах зээлийн орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах ёстой" гэжээ.

   Владимир Путин "ХКН-ын XX их хурал амжилттай болохыг хүсээд, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил шинэ амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр дэлхий дахинд олон өөрчлөлт гарч байгаа бөгөөд цорын ганц тогтмол зүйл бол Орос, Хятадын найрамдал, харилцан итгэлцэл юм. Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа уул мэт бат бөх болж бий юм.Орос, Хятад хоёр олон улсын харилцаанд үлгэр дуурайл болж, илүү шударга, тэгш олон улсын дэг журмыг дэмжихийг хүлээн зөвшөөрч байна.Оросын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байгааг зарим улс орнуудыг буруушааж байгаагаа илэрхийлжээ. Орос, Хятад хоёр олон талт харилцаа, зохицуулалтыг нягтруулж, гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч зэрэг гол салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Оросын тал Хятадын талтай хамтаар ШХАБ-ын гишүүн орнууд бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалах эрх бүхий платформ байгуулахад бэлэн байна" гэжээ.

Зохиогч: ФАНЬ ВЭЙГҮӨ,ЛЮ ХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл