ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хонконгт болсон олон олон үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад 07-р сарын 01-ний өдрийн үдэд тусгай галт тэргээр Хонконгоос морджээ.
Хонконгт байх хугацаандаа дарга Ши Жиньпин Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ойн баяр болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь захиргааны тангараг өргөх ёслолд оролцов.
Мөн Лян Жэнь-Ин, Линь Жэн Юе-Э, Ли Жячао болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны засаг дарга, хууль тогтоох байгууллага, шүүх эрх зүйн байгууллагын хариуцлагатай хүн, Хонконгийн олон салбарын төлөөлөл, Хонгконгийн армийн төлөөлөгчидтэй тус тус уулзсан байна. Түүнчлэн Төв Засгийн газраас Хонконгт суугаа байгууллага нэгж, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын удирдах хүнийг эргэн үзсэн бөгөөд Хонконгт суугаа цэрэг армийг шалгасан бол Хонконгийн шинжлэх ухааны парктай танилцаж, судлаачид, инновац, технологийн аж ахуйн нэгжүүдийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж ярилцжээ. Ши Жиньпин дарга мөн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Хэ И-Чэнг хүлээн авч уулзжээ.
