solongonews
Ши Жиньпин даргатай хамт
2022-10-31 21:05
Би дарга Ши Жиньпинтэй хамт

Дарга Ши Жиньпин 2020 оны 04-р сард Шааньси мужийн Анькан хотын Пинли шяний Жиньпин нийгэм дүүрэгт шилжиж ирсэн Ван Шяньпин болон түүний гэр бүлийн хүнтэй ярилцаж суув.

Ван Шяньпин хэлэхдээ “Дарга Ши Жиньпинтэй хамт авуулсан зургийг манай зочны өрөөнд авсан. Тэр үед дарга Ши Жиньпин манай гэр бүлийн орлого, хүүхдүүдийн сурлага, эрүүл мэнд, нийгмийн баталгаа зэргийг дэлгэрэнгүй асууж байсан. Би түүнд нэг нэгээр нь хариулсан". 

Би дарга Ши Жиньпинд "Өмнө нь бид уулан дээр ядуу буурай амьдарч байсан. 2016 онд бид Жиньпин нийгэм дүүрэгт нүүж ирээд гурван унтлагын өрөө, хоёр зочны өрөөтэй, маш цэлгэр байшинд амьдардаг боллоо. Мөн ахмад настнуудаа ч асарч, хүүхдүүд Жэжян их сургуульд сурахад санаа зовох зүйлгүй болсон тухай ярьсан” гэжээ.

Дарга Ши Жиньпин үүнийг сонсоод их баяртай байсан. Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд амар тайван, сэтгэл хангалуун ажиллаж амьдрахыг онцолдог байсан бол одоо нүүлгэн шилжүүлсэн иргэдийн хувьд шаргуу хөдөлмөр нь амар амгалан амьдралыг бий болгох арга зам юм” гэжээ.

Ван Шяньпин  хэлэхдээ: “Эхэндээ манай гэр бүл уулнаас нүүж ирэхэд ажилгүй бол амьдрал хэцүүднэ гэж санаа зовж байсан. Дараа нь би өөрөө гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засаж сурсан. Хөршийнхөө будаа агшаагч, угаалгын машин, агааржуулагч, хөргөгч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл эвдэрвэл засаж өгөөд орлоготой болдог.  Өнгөрсөн жил би суурины цахилгаан станцад, эхнэр маань нийгэм дүүргийн  үйлдвэрт  ажилд орсон. Ингээд бид сарын 3600 юанийн орлоготой болсон. Өмнө нь хүнсний дэлгүүрийн үнэ ханшнаас санаа зовж байсан. Одоо нийгэм дүүргээс жижиг ногооны талбай төсөл хэрэгжүүлж байна. Хүнсний ногоо тариалах шаардлагатай хүн бүрийг ногоо тарих газартай болгосон. Би ногооны талбайдаа шош, чинжүү, улаан лооль зэрэг 10 гаруй төрлийн хүнсний ногоо тарьсан. Одоо хүнсний ногооны талд санаа зовохгүй болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид нутгийнхаа гэрээтэй газар дээр дахин 5 мү талбай (1га = 15 мү) цай тарьж, орлогоо нэмэгдүүлэх бас нэг арга зам нэмлээ. Миний бодлоор тогтвортой амьдрал, бахархалтай ажил нь чинээлэг амьдрал юм” гэжээ.

Найруулагч: Т.Б
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл