
Фүжянь мужийн Фүжянь хотын Шинг Хуавань боомт дээр салхины хүчээр цахилгаан үүсгэх төхөөрөмжүүдийг сүр завхаатай байршууллаа. Тодруулбал: Тус төхөөрөмжийн цахилгаан үүсгэх хэмжээ 1.4 тэрбум киловатт.
Зургийг: Ше Гүймин www.cpanet.cn

Хайнань мужийн Чюүг Хай хот, Бө-Ао Азийн форум арга хэмжээний давуу талд түшиглэн далайн аялал жуулчлалын баялаг нөөцийг уялдуулан, тухайн нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байна.
Зургийг: Мэнг Жүндэ www.cpanet.cn

Шань Дүнг мужийн Чиндао хотын Үндэсний далайн экологийн тэжээл үржлийн туршилтын паркийн ажилтнууд “Шэнь Лань-1” машин төхөөрөмжийг ашиглан загас барих ажлын бэлтгэл хийж байна.
Зургийг: Пэн Жаожүнь Синьхуа агентлаг

Хятад улсын судалж бүтээсэн 1500 метр урт гүн бүхий “Шэнь Хай-1”
Зургийг: Хятад улсын далайн нефт групп ХК

Гуан Дүнг мужийн Шэнь Жэнь хотын Шэ Коү Рень дэх Хэ Вань боомт
Хятад улсын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХХ их хурлын тайланд “Далайн эдийн засгийг хөгжүүлж”, “Далайн хүчирхэг гүрнийг хурдтай бүтээн байгуулна” хэмээн заасан байна.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын далайн эдийн засгийн хөгжил тогтуунаар хөгжих чиг хандлагыг үзүүлж, аж үйлдвэрийн бүтэц механизмын хувьд тасралтгүй шилдэг болж, онцлог шинжтэй, өндөр үр дүнтэй, өрсөлдөх хүч чадалтай далайн аж үйлдвэрүүдийг хөгжүүлж байна. Үүнд далайн зам тээврийн салбарыг хөгжүүлэхээс далайн шилдэг тоног төхөөрөмжтэй үйлдвэр, далайн шинэ эрчим хүч зэрэг стратегийн чанартай аж үйлдвэрийг хөгжүүлэх болно. Ингээд далайн эдийн засаг нь улс ардын эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч нэмж байна.
2012-2021 он хүртэл Хятадын далайн эдийн засгийн ерөнхий хэмжээ 5 триллион юаниас 9 триллион юань болон өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувь орчмыг эзэлж байна. Хятад улс үйлдвэрлэж бүтээх талд дэлхийн хэмжээнд 1-рт орж, далайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хувьд дэлхийн нэгдүгээр эгнээнд хамрагдаж, далайн боомтын цар хүрээ ба далай дээр салхины хүчээр цахилгаан үүсгэх тоног төхөөрөмжийн багтаамжаар дэлхийд 1-рт орж байгаа аж.
