Төмсний аж үйлдвэрлэл:
• Улсын дотоодын зах зээлийн хэрэглээний төмсөн чипсийн хагас илүү хувь нь Өвөр Монголоос, Бээжин хотын иргэдийн хэрэглээний төмсний 70 гаруй хувь нь Улаанцаваас ирэлттэй.
• Төмсний нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрлэлийн уусалцлаар тариалангийн талбайгаас хоолны ширээнд гартлаа аж үйлдвэрлэлийн хэлхээг бүрдүүлсэн.
• Улаанцавын төмс “Хятад улсын хамгийн нөлөөлөх хүчтэй төрөл тэмдэг” гэсэн хүндэт нэрээр төрөл тэмдгийн өртөг нь арван тэрбум юанийг давсан байна
05-р сарын 22-ны үдээс хойш дарга Ши Жиньпин ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн бүлгэмийн хянан зөвлөхөд оролцож, БНХАУ-ын Ардын төлөөлөгч буюу Улаанцав хотын дарга Фэн Дүнбиний тайланг сонсоод:
- Танай нутгийн төмсийг аж үйлдвэрийн түүхий материалаар хэрэглэхэд сайн уу, хоол хүнсэнд хэрэглэхэд сайн уу. Ганьсү мужийн төмс ч нэлээд алдартай биз? гэж асуулт тавихад Фей Дүнбинь:
- Манай нутгийн төмсийг хоол хүнсэнд хэрэглэхэд сайнаар үл барам бүгд сайн үрийн төмс байдаг. Бас манай хотыг “Төмсний хот” гэж нэрийддэг. Ганьсүг “Төмсний шянь” гэж нэрийддэг, маш сайн даа гэж хариулан Ши Жиньпин дарга болон төлөөлөгч нарыг инээлгэж байсан нь хэвлэл мэдээллээр цацагдаж Өвөр Монголын төмсний нэр алдрыг улам мандуулсан юм.
Улаанцавын төмсийг багтаасан Өвөр Монголын төмс ер нь ямар сайн талтай вэ?
Чанар сайн амтат төмс
Өвөр Монголын Улаанцав хотын Жинин дүүргийн “Адуучин” гэдэг хоолны газарт өглөөний зургаан цаг хагасаас эхлээд хүмүүс ирж гурван юаний үнэтэй төмсөн боорцгийг булаалдан худалдаж авдаг. Энэ нутгийн олон хүний нэгэн өдрийн жаргалтай амьдрал төмсөн боорцгоос эхэлдэг гэж хэлж болно.
Хүмүүс төмсийг үндсэн хоол болгохын дээр шөлтэй хоол, шарсан төмс зэрэг олон хэлбэрээр хэрэглэдэг. Өвөр Монголын ихэнх газар нутагт иргэдийн амьдралд дутагдаж болшгүй хүнс юм. Төмсөн хүнсний төрлийн хөгжил нь Өвөр Монголын хүнсний соёлыг өргөжүүлж, “Өвөр Монголын амт”-нд төмсний үнэр амт өвөрмөц онцлогийг бий болгосноор Хятад улсын дуусашгүй хүнсийг өргөжүүлсэн байна.
Эхний тайланд үндэслэвэл сүүлийн гурван жилд Улаанцавын амтат хүнсний наадамд хүйтэн зууш, халуун ногоо, төмсөн боорцгийг багтаасан 2000 гаруй төрлийн төмсөн хоолыг олны өмнө ил гаргажээ. Өвөр Монголын төмс буюу төмсөн бүтээгдэхүүн бүх Хятад улс төдийгүй, зүүн өмнөд Азид алдартай, ямагт хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн.
Өвөр Монголд нарны тусгал маш сайтай, цаг агаар нь сэрүүн таатай, нарны дулааны зөрөө их, дэлхий нийтэд мэдрэгдсэн төмсний гаралт ихтэй орон юм. Тиймээс эндхийн төмс нь дотроо олон төрөл бөгөөд өнгөн хальс нь гөлгөр, зөв сайхан хэлбэртэй, хуурай бодисын агууламж өндөр, цэвэр байгальлаг, өвчин хорхойн хөнөөл багатай байдаг. 18.97 - 24.25 хувь нь цардуул, 1.18 - 2.44 хувь нь уураг, 1.5 гаруй хувьд нь чихэр агуулагддаг, төрөл бүрийн хоол хийхэд тохиромжтой. Өвөр Монголын Улаанцав бол төмс тарьсан урт удаан түүхтэй. Тарьж буй талбай, төмсний гаралтаар Хятад улсын хотын зэрэглэлийн газар орны тэргүүнд ордог. Төмс Улаанцав хотын нэрийн хуудас болж, “Хятад улсын төмсний хот” гэж нэрлэгдэн төмсний аж үйлдвэрлэлээр жишээ үзүүлэх орон болсон байна.
Өвөр Монголын хүнс ба зочид буудлын ажил төрлийн нийгэмлэгийн дарга Лан Лишин:
- Өвөр Монголын төмсний тариаланд Улаанцавын төмсний тариалангийн талбай их, гаралт нь өндөр байдаг. Одоо төмсийг боловсруулах аж үйлдвэрлэл өрнүүн хөгжиж, өртгийн нэмэгдэл нь хөгжих хандлагатай байна. Төмсөн мантуу, төмсөн архи, төмсөн цуу зэрэг нь нэгэнтээ үйлдвэрлэлтийн замдаа орсон. Өвөр Монголын төмсний аж үйлдвэрлэл нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрлэлийн уусалцлаар тариан талбайгаас хоолны ширээнд гартлаа аж үйлдвэрлэлийн хэлхээг бүрдүүлж, экологийн цэвэр хөгжлийн зөв замаар замнасан байна гэж ярьлаа.
Олон жилийн өмнө төмс гэдэг зөвхөн ядуу хүмүүсийн гол аман хүнс болж байсан бол өнөөдөр Өвөр Монголын төмс дан ганц хоол хийхэд хэрэглэх биш, басхүү уламжлалт туршлага, мэргэн ухаанаараа төмсөөр мянган төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийж, олон улсын зах зээлд нэр алдар нь мандаж, хөдөө аж ахуйн иргэдийн гол аж ахуйн орлого болж, цаашлаад Өвөр Монголын гол аж үйлдвэрлэл болон хөгжиж байна.
Жижиг төмс том аж үйлдвэрлэлийг бүрдүүлэв
Их сургуулиа төгсөөд Бээжинд ажиллаж, амьдарч байсан Өвөр Монголын Цахар баруун гаран хойд хошууны Гүө Чэньхүй 2014 онд аав ээжийнхээ явуулсан нутгийн онцгой бүтээгдэхүүн болох нэг хайрцаг “Хөү Чи Хун” нэртэй төмсийг гардаж авсан юм. Тэр цагаас хойш онлайн сүлжээн дээр дэлгүүр нээж нутгийнхаа төмсийг борлуулахаар шийджээ. Удалгүй Бээжин дэх байраа худалдаж, хошуундаа буцан төмс борлуулах арилжаагаа эхлүүлж, ердөө нэг сарын хугацаанд 15000 хайрцаг төмс борлуулсан түүхтэй.
Улаанцав нутагтай Ли Юнпин олон жилийн өмнө Жянсү мужийн Шюй Жөү хотод хөлсөөр хар ажил хийж тэндээ оршин суусан байна. Амьдралаа өөд татахын тулд намар, өвлийн улиралд 1200 километр зайтай Улаанцав нутгаасаа төмс тээвэрлэж борлуулдаг байв. Одоо жилийн нийт борлуулалт нь 14 мянган тоннд хүрч, Шюй Жөү хотын төмсний зах зээлийн ерөнхий борлуулалтын гуравны нэг хувийг эзэлжээ.
Өвөр Монголын Дөрвөд хошууны төмс тарих талбай сүүлийн жилүүдэд 53 мянган га газраар тогтворжиж, тус нутгийн тариачдын гэр бүлийн 60-аас дээш хувийн орлого гагцхүү төмснөөс орж байна. Одоо Улаанцав хотын төмс тариалах талбай нийт Өвөр Монголын тэн хагасыг эзэлсэн. Түүнчлэн төмсний жилийн гаралт 4.5 сая гаруй тонноор тогтворжиж, БНХАУ-ын хэмжээнд зургаан хувийг эзлэн, төмс тарих, төмс боловсруулах суурин болон хөгжиж, төмсийг судлан хөгжүүлэх, тарих, борлуулах, хүнс хийхээс нарийн боловсруулах хүртэл боловсорсон аж үйлдвэрлэлийн хэлхээ бүрджээ. Өвөр Монгол орон төмсийг нарийн боловсруулахыг чухалчилж, төмсний нэмэгдэл өртгийг дээшлүүлснээр Өвөр Монголын Улаанцав хотод төмсний төрөл бүрийн аж ахуйн нэгж мянга гаруйд хүрсэн байна.
Ерөнхий сайд Ли Кэчян 2019 онд Өвөр Монголд ажиллахдаа Улаанцавын төмсний чанарт нотолгоо өгч сайн чанарын төмсний тариалалтыг өргөжүүлж, жижиг төмсөөр том аж үйлдвэрлэл босгохыг уриалсан байна.
Төмс нь нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрлэлийн уусалцлаар 2017 онд “Хятад улсын зуун хүчирхэг тариалангийн бүтээгдэхүүний орон бүсийн нийтийн хэрэглээний нэрт төрөл тэмдэг” ба “Хятад улсын хамгийн нөлөөлөх хүчтэй төрөл тэмдэг” гэсэн нэр хүндтэй болж, өртөг нь 10 тэрбум юанийг давсан байна.
- Төмс Өвөр Монголын гол аж үйлдвэрлэл боллоо. Ерөнхий сайдад ч магтуулж үнэлүүлж, БНХАУ-ын Хоёр чуулганд Фэй Дүнбинь төлөөлөгч маш тодорхой танилцуулсан юм. CCTV нэвтрүүлгээр улс даяар танигдан нийслэл хотод орсон хүнсний ногоо. Түүнчлэн тариачдын баяжих замд ховор эрдэнэ болоод зогсохгүй, “COVID-19” цар тахлын хүнд цагт амт чанар сайтай, үнийн хувьд ч хямдаараа Үхань хотын ард иргэдэд тусалсан юм. Өвөр Монголын төмс үнэхээр хүнсний ертөнцийн салшгүй нэг хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
