solongonews
Улс дамнасан компаниудын удирдагчдын Чиндаогийн дээд хэмжээний III уулзалтын нээлт
2022-06-20 10:19
Улс дамнасан компаниудын удирдагчдын Чиндаогийн дээд хэмжээний III уулзалтын нээлтээ болов

   Улс дамнасан компаниудын удирдагчдын Чиндаогийн III дээд хэмжээний уулзалтын нээлтээ 06-р сарын 19-ний өдөр Чиндао хотод болж,Төрийн зөвлөлийн гишүүн Ван Юүн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Тэрээр: 

- Ши Жиньпин даргын өгсөн чухал зааварчилгааг сайтар хэрэгжүүлж, нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг баримталж, өндөр түвшний нээлтийг тасралтгүй өргөжүүлэн, улс дамнасан компаниудын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинэ хөгжлийн хэв маягийн бүтээн байгуулалтад илүү сайн ажиллаж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтдаа бүтээцгээе гэж хэлэв.

Ван Юүн мөн:

- Өөрчлөлт нээлт хийснээс хойш улам олон улс дамнасан компаниуд Хятадад хөрөнгө оруулалт хийж, нэгдэн орж, зөвхөн өөрсдийн хөгжлийг ухамсарлаад зогсохгүй Хятадын эдийн засгийн хөгжлийг ахиулан, эдийн засгийн даяаршлыг хөтлөн дагуулж байна. Өнөөгийн улсын дотоод болон олон улсын байдал ээдрээтэй байгаа ч Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй байна. Хятад улс цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, зах зээлд нэвтрэх боломжийг цаашид өргөтгөж, шударга өрсөлдөөнийг ахиулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, хөнгөвчлөх түвшинг тасралтгүй дээшлүүлж, зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын бизнесийн орчныг бүрдүүлэхийг хичээнэ. Хятадын нээлттэй байдал улам өргөжиж, бизнесийн орчин улам сайжирч, хөгжлийн боломж улам бүр нэмэгдсээр байна. Дэлхийн олон орны аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулалт хийж, Хятадын зах зээлийг гүнзгий хөгжүүлж, шударга өрсөлдөөнд оролцож, хөгжлийн ногдол ашгийг хуваалцахад таатай байна. Улс дамнасан компаниуд Хятад улстай хамтран ажиллаж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжихийн тулд хамтран ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг  байгуулахад илүү их хувь нэмэр оруулна гэж илэрхийлэв.

Ван Юүн Чиндао хотод байх хугацаандаа Сифан зүтгүүр, Чиндао боомт, Хайшинь зэрэг аж ахуйн нэгжид дараалан ирж, үйлдвэрлэлийн цех, терминалын ашиглалтын талбай, судалгаа шинжилгээний төвд гүнзгий нэвтэрч, төрийн өмчит аж ахуйн нэгж, шинжлэх ухааны салбарын шинэчлэл, хөгжил болон технологийн шинэчлэлтэй танилцсан байна. Тэрээр:

- Төрийн болон төвийн аж ахуйн нэгжүүд цар тахлаас сэргийлэх, эдийн засгийг тогтворжуулах, аюулгүй хөгжих тухай Намын төв хорооны шаардлагыг сайтар хэрэгжүүлж, намын бүтээн байгуулалтын тэргүүлэх баталгаажуулах үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэж, эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад онцгой анхаарч, зардлаа бууруулах, чанарыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийлүүлэлт ба үнийн тогтвортой байдлыг хангаж, жигд ажиллах нөхцлийг бүрдүүлэн, дотоод эрх мэдлийг шинэчлэх, инновацийг гүнзгийрүүлнэ. Мэдээллийн технологийг бүрэн ашиглаж, дотоод аюулгүй байдлын түвшинг дээшлүүлж, маш сайн амжилттаараа намын 20 дугаар их хурлын нээлтийг угтан авна гэж хэлэв.

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь Хятад улсын өндөр түвшинд гадаадад нээлттэй байхаа өргөтгөж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тогтворжуулахыг шаардаж буй бодит арга хэмжээ бөгөөд энэ нь Хятадын болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч сэлбэх болно гэж холбогдох албан хариуцлагатан хэлэв. 

- Улс дамнасан компаниудын удирдагчдын Чиндаогийн дээд хэмжээний III уулзалт нь нээлтийн ёслол, хаалттай уулзалт, салбар форум, дээд хэмжээний яриа уулзалт, бага хэмжээний уулзалт, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагааг сурталчлах зэрэг арга хэмжээг хамарчээ.

Улс дамнасан  компаниудын удирдагчдын Чиндаогийн дээд хэмжээний III уулзалтаар олон улсын өнөөгийн нөхцөл байдалд, тэр дундаа тахлын дараах дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг дахин сэргээх, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнтэй хэрэгжилт, тогтолцооны шинжтэй нээлттэй байдлыг дэмжих, үндэстэн дамнасан компаниудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн инновацид үзүүлэх үүрэг хариуцлага зэрэгтэй холбоотой дэлхийн эдийн засаг, худалдааны салбарын халуун цэгийн асуудлыг голчлон авч хэлэлцэх юм. Мөн Шар мөрний сав газрын экологийг хамгаалах, өндөр чанартай хөгжлийн стратеги, нүүрстөрөгч бага ялгаруулах ногоон хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахих "давхар нүүрстөрөгч"-ийн зорилтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, бизнесийн орчныг таатай болгох зэрэг бүс нутгийн хамтын ажиллагаа, өөрчлөлтийн хөгжлийн сэдвүүдийг авч хэлэлцэх болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл