solongonews
Ши Жиньпин дарга Малайзын төрийн тэргүүн Абдуллад баярын цахилгаан илгээлээ
2020-08-31 20:57
Дарга Ши Жиньпин Малайзын төрийн тэргүүн Абдуллад баярын цахилгаан илгээлээ.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 31-нд Малайзын төрийн тэргүүн Абдуллад баярын цахилгаан илгээж, Малайз улс тусгаар тогтносон 63 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа тэмдэглэхдээ: Тусгаар тогтносон 63 жилийн турш Малайз улс хүмүүсийн анхаарлыг татам амжилт олж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Хятад, Малайз хоёр орон гүн зузаан уламжлалт найрамдалтай, харилцан дэмжиж, чин үнэнч харилцдаг сайн түнш. Цар тахал дэгдэхээс өмнө хоёр орон зовлон жаргалаа хамтатгаж, найрамдлын шинэ үлгэр жишээ болсон юм. Бид Хятад, Малайзын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, тантай хамт Хятад, Малайзын иж бүрэн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг чансаатай хийж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа түлхэн ахиулан, хоёр орон болон хоёр ард түмний аз жаргал, бүс нутгийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл