solongonews
Ши Жиньпин Хубэй мужид ажиллав
2022-06-30 09:38
Ши Жиньпин Хубэй мужид ажиллав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 28-ны өдөр Хубэй мужийн Үхань хотод ажиллах үеэрээ "Шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжил бол улс орны өөрийгөө хүчирхэгжүүлэх үндэс суурь, аюулгүй байдлын зайлшгүй шаардлага юм. Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалаар инновацад суурилсан хөгжлийн стратегийг сайтар хэрэгжүүлэн, шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжлийн талаар илүү их ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Түүнчлэн улс орныхоо бие даасан, аюулгүй хөгжлийг тасралтгүй сайжруулж, олон олон шинэ технологи, шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ салбар, шинэ зам суваг нээж, олон улсын өрсөлдөөнд шинэ давуу талыг бий болгох хэрэгтэй" хэмээн онцолжээ.

28-ны өдрийн үдээс хойш Ши Жиньпин Хубэй мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Мэнхуй, Хубэй мужийн дарга Ван Жүнлинь нарын хамт Үхань хотын аж ахуйн нэгж, хороололтой танилцжээ. 

Ши Жиньпин Үхань  хотын Хуагүн Лазер Инженеринг ХХК-д ирж ажиллав. Ши Жиньпин аж ахуйн нэгжийн судалгаа хөгжлийн цогцолборын албанд хүрч Хубэй мужийн оптоэлектроник мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийн танилцуулга болон технологийн гол судалгааг сонсож, чипний аж үйлдвэрийн шинэлэг ололт амжилтын нарийн байдалтай танилцсан байна. 

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Оптоэлектроник мэдээллийн аж үйлдвэр бол өргөн хүрээний хэрэглээтэй, стратегийн өндөр технологийн салбар бөгөөд Хятад улсад амжилт гаргахад манлайлах нөхцөл бүрдсэн өндөр технологийн салбар юм. Хубэй мужийн Үхань хотын Дүнхү шинэ технологийн хөгжлийн бүс нь оптоэлектроник мэдээллийн аж үйлдвэрийн салбарт онцгой нэгэн юм. Технологийн судалгаа, хөгжлийг эрчимжүүлж, бие даасан оюуны өмчийн эрх бүхий үндсэн технологийг илүү эзэмшиж, инновацын гинжин хэлхээг үргэлжлүүлэн өргөтгөж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг сайжруулж, Хятад улсын оптоэлектроник мэдээллийн салбарын эрчимтэй хөгжлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулах шаардлагатай байна. Улс орныхоо хөгжил дэвшлийг дагаад гол цөм технологиудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Бид асуудлын чиг баримжаагаа тууштай баримталж, үндэсний шинэ тогтолцооны давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, өөрийгөө сайжруулахын тулд бид шаргуу ажиллаж, гүйцэх болно".

Ши Жиньпин аж ахуйн нэгжийн лазерын шинжлэх ухаан технологийн музей, хагас дамжуулагч хавтан лазерын ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэх цехээр дараалан орж, лазер технологийн салбарын хэрэглээний үзэсгэлэнтэй танилцав. 

Ши Жиньпин хэлэхдээ "Дээд зэрэглэлийн үйлдвэрлэл нь эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг хангах чухал дэмжлэг юм. Хятад улсын аж үйлдвэрийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийг ахиулж, хүчирхэг үйлдвэрлэгч орон байгуулахын тулд бид технологийн судалгаа, хөгжлийг эрчимжүүлж, улс орныхоо үйлдвэрийн хурдыг сайжруулж, шинжлэх ухаан, технологийн амин судсыг атгах юм бол улс орон үнэхээр хүчирхэг болно".

Ши Жиньпин цехийн байрны өмнө аж ахуйн нэгжийн ажилчидтай халуун дотно яриа өрнүүлэв. 

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг боловч дутагдалтай тал олон байсаар байна, зарим салбарын үндэс суурь тийм ч бат бөх биш, цаашдын хөгжил инновацgд түшиглэх ёстой. Инновац бол орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоох, хоёр дахь зуун жилийн зорилтоо биелүүлэхийн шийдвэрлэх хүчин зүйл юм. Намын төв хороо шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд ихээхэн ач холбогдол өгч, шинжлэх ухаан, боловсролоор улс орноо залуужуулах стратеги, инновацад тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байна. Аливаа хот, өндөр технологийн хөгжлийн бүс, шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгж, шинжлэх ухааны судалгааны ажилтан бүр улс орны тодорхойлсон хөгжлийн чиг хандлагыг тойрон шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг тууштай хөгжүүлж чадвал бид тавьсан зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Бидний үеийнхэн энэ эрхэм үүргийг биелүүлэх ёстой. Технологийн шинэчлэл нь хөрөнгө оруулалт, нөгөө талаас авьяас чадвараас хамаардаг. Энд олон авьяастнууд цугларсан, бүгд залуу, эрч хүчээр дүүрэн байгааг хараад маш их баяртай байна. Намын Төв Хороо шинжлэх ухаан, технологийн авьяас чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Бүх шатны Намын хороод, Засгийн газрууд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд ээлтэй тогтолцоо, механизм, ажиллах, амьдрах орчныг бий болгож, шинжлэх ухаан, технологийн ажилтнууд эх орон, ард түмэндээ хувь нэмрээ оруулахын төлөө чадах бүхнээ хичээх хэрэгтэй. Цаашид ч шаргуу ажиллаж, илүү их үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна".

Ши Жиньпин дараа нь Дүнхүгийн өндөр технологийн бүсийн Зүолин гудамжны Жы-Юань хороололд зочиллоо. Жы-Юань хороолол нь төрийн өмчит компаниас хуучин гэр хорооллыг шинэчлэн байгуулсан нэгэн хороолол юм. "КОВИД-19" цар тахлын халдвар дэгдсэнээс хойш таван зэрэглэлийн баталгаажуулалтын тогтолцоог чанга хэрэгжүүлж, ажилчид ажлын байрандаа эргэн ирэх, ажил үйлдвэрлэлийг сэргээх болон цар тахлын халдвараас сэргийлэх хяналт удирдлагыг уялдаатай болгосон хорооллын тогтвортой байдал хийгээд баталгаажуулалтын системийг бүрдүүлж, оршин суугчид амьдрал, ажлын хэвийн байдлаа сэргээхийг нь эмх цэгцтэй ахиулжээ. 

Ши Жиньпин сайн дурынхны үйлчилгээний өрөөнд орж, хорооллын ажилчид, намын гишүүд, боловсон хүчин, сайн дурын ажилтнуудаас анхан шатны хамтарсан цар тахлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх механизмын үйл ажиллагаатай танилцаж, оршин суугчдын аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх, хяналтын ажлыг бэхжүүлэх талаар уриалав. Ши Жиньпин хорооллуудтай танилцаж, ард иргэдийн тав тухыг хангах үүднээс нуклейн хүчлийн дээж авах зэрэг цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэвийн болгохыг баталжээ.

Ши Жиньпин дарга хэлэхдээ:

- 2020 онд Ухань хотынхны цар тахлын халдварын эсрэг тэмцсэн тэмцэл ялалт байгуулснаас хойш Уханьд энэ хоёр жилд төвлөрсөн байдалтайгаар дэгдсэн цар тахлын халдварлалт удаа дараа гарсан, гэхдээ маш түргэхэн хяналтдаа авч, ихээр дэлгэрсэн байдал гараагүй юм. Ухань хотынхон цар тахлын халдвараас сэргийлэх, хянахыг байнгын болгох талаар сайн ажилласан бөгөөд туршлагыг дүгнэх ёстой. Цар тахлын эсрэг тэмцлийн явцад, онцгой байдлын үеийн сэргийлэлт хяналт болон хэвийн сэргийлэлт хяналт, хороолол аль аль нь бүгд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Цар тахлын халдвараас сэргийлэх, хянах тухай тогтоосон намын төв хорооны зарчим бодлого бол зөв, үр дүнтэй гэдгийг практик гэрчилсэн бөгөөд заавал гуйвшгүй баримтлах хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Жы-Юань хороолол нь хөгшрөлтийн гол асуудалд анхаарлаа хандуулж, өндөр настны үйлчилгээний загварыг шинийг санаачилж, гэр бүл, олон нийтэд түшиглэсэн, байгууллагад түшиглэсэн нэмэгдэл, эмнэлгийн тусламж, өндөр настны асаргааг хослуулан бий болгосон. Ши Жиньпин олон нийтийн нам-олон нийтийн үйлчилгээний төвд олон нийтийн ажилчдаас намын анхан шатны засаглал, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар ойлгож, үйлчлүүлэхээр ирсэн өндөр настантай халуун дотно яриа өрнүүлж, ар гэрийнх нь талаар дэлгэрэнгүй асуув. 

Ши Жиньпин хэлэхдээ:

- Хороолол бол хотын удирдлагын тогтолцооны үндсэн нэгж юм. Хятад улсын үндэсний засаглалын тогтолцооны нэг давуу тал нь хот, хөдөөгийн иргэдийн үндэс суурийг бэхжүүлсэн явдал юм. Олон нийтийн намын байгууллагын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, намын байгууллагын улс төр, зохион байгуулалтын чиг үүргийг чангатгаж, олон нийтийн засаглалд намын байгууллагын удирдах үүргийг илүү сайн гүйцэтгэж, намын гишүүдийн манлайлагч, үлгэр дуурайлтай үүргийг илүү сайн гүйцэтгэх хэрэгтэй. Хорооллуудад илүү их нөөцийг илгээж, ажиллах хүчийг баяжуулж, мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадвар, удирдлагын үйлчилгээний түвшинг дээшлүүлж, хотын засаглалын үндэс суурийг нэгтгэх шаардлагатай байна.

Хорооллын жижиг талбайд Ши Жиньпин олон нийтэд хандан "Уханий ард түмэн миний сэтгэлд аргамжаатай байсаар ирлээ, хоёр жилийн дараа би бас дахин Ухань хотод ирж та олонтой эргэн уулзаж байна. Цар тахлын халдвар дэгдсэнээс хойш хорооллын ажилтнууд халдвараас сэргийлэх эхний фронтыг урт хугацаагаар сахин ажиллаж, нүсэр их нарийн ширийн, бодит ажлуудыг үүрэглэн гүйцэтгэж, хорооллын оршин суугчдад чин үнэнчээр үйлчлэн, шаргуу хөдөлмөрлөж, алдар гавьяа байгуулсан юм. Та нар болон бүх Хятадын  хорооллын ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье" гэжээ.

Тэрээр мөн "Одоохондоо цар тахлын халдвар эцэс болох бололцоо харагдахгүй байсаар бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх, дотоодод халдвар буцаад нэмэгдэхээс сэргийлэх дарамт нэлээд их байсаар юм. Гэхдээ тэмцлээ үргэлжлүүлбэл ялалтад хүрч чадна. Цар тахлын халдварын сэргийлэлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг ерөнхийд нь сайтар зохицуулж, Хятад улсын энэ оны эдийн засгийн хөгжлийг нэлээд сайн түвшинд хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна" гэжээ.

Цар тахлын халдвар дэгдсэн хүнд үед Ухань хотод цар тахлын эсрэг тэмцсэн тэмцлийн эхний фронтод эмч сувилагчдаас гадна хороололд үйлчилж байсан анхан шатны намын гишүүд, хорооллын ажилтнууд, сайн дурынхан ч шаргуу хичээн зүтгэсэн юм. Ухань хотод цар тахлын хүнд үед тогтоосон хөл хориог 2020 оны 04-р сарын 08-нд цуцалсны дараа ч  тус хотынхон хотын дүүрэг, зээл гудамж, хороолол зэрэг гурван шатны удирдлагын системээ үргэлжлүүлэн боловсронгуй болгож, хорооллоос цар тахлын халдварын сэргийлэлт болон хяналтын ажилд гүйцэтгэсэн суурь, гол чухал үүргийг нэн сайтар хэрэгжүүлж иржээ. Сурвалжлагчийн мэдээлснээр, 2022 онд Ухань хотынхон хорооллын үүрэг чадавхыг олон талаар сайжруулахаар төлөвлөсөн бөгөөд хотын хэмжээнд зээл гудамж, сян суурингийн хорооллын ажлын цэгийг нэмэгдүүлээд 140 хүргэх юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл