solongonews
C919 онгоцны төслийн багтай уулзжээ
2022-10-01 12:12
C919 онгоцны төслийн багтай уулзжээ.


ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 30-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд C919 том оврын нисэх онгоцны төслийн багийн төлөөлөгчидтэй уулзаж, холбогдох төслийн ололт амжилтын үзэсгэлэнтэй танилцжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Хятад улсын өөрөө бие даан судлан бүтээсэн том оврын нисэх онгоц цэнхэр тэнгэрт аялах бол улс үндэстний итгэл зориг, хүсэл мөрөөдөл болох төдийгүй, улс орны тогтолцооны давуу талыг ч гүйцэд тусган харуулж байна. Тиймээс эрхбиш аюулгүй байдал, чанарыг тэргүүлэх байранд тавьж, гол зангилаа технологийн шинийг санаачлах хэрэгтэй" гэжээ.

C919 том оврын нисэх онгоц бол Хятад улс анх удаа олон улсын стандартын дагуу бие даан судлан бүтээсэн иргэний хэрэглээний нисэх онгоц байж, 2007 онд анхны туршилтын нислэгээ хийж, 2022 оны 09-р сард Хятадын иргэний агаарын тээврийн газраас загварын гэрчилгээгээ авсан юм. Түүнчлэн 2022 оны эцсээр албан ёсоор ашиглалтад орох гэж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл