solongonews
”Италийн үүсэл-Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн”-ийн нээлт болов
2022-07-11 09:52
”Италийн үүсэл-Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн”-ийн нээлтийн ёслол болжээ.

Ши Жиньпин, Италийн Ерөнхийлөгч Маттарелла нар 07-р сарын 10-ны өдөр "Италийн үүсэл-Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн"-ийн нээлтийн ёслолд баяр хүргэсэн захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа "Хятад, Итали бол зүүн, барууны соёл иргэншлийн шилдэг төлөөлөгч юм. Энэхүү "Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн" нь Италийн соёлын гүн гүнзгий өвийг өнгөлөг, нандин соёлын дурсгалт зүйлсээр харуулах болно. "Хятад, Италийн соёл, аялал жуулчлалын жил" энэ боломжийг ашиглан соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулж, ард түмний хэлхээ холбоог ахиулж, Хятад, Италийн харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Ши Жиньпин "Бие биенээ хүндэтгэж, эв нэгдэл, эв найрамдалтай байх нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн зөв зам юм. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, тэгш эрх, харилцан суралцах, яриа хэлцэл, хүлээцтэй байх соёл иргэншлийн үзэл баримтлалыг баримтлахыг хүсэж байна. Бид соёл иргэншлийн солилцоогоор дамжуулан соёл иргэншлийн зөрчилдөөнийг даван туулж, соёл иргэншлийн харилцан суралцах замаар соёл иргэншлийн мөргөлдөөнийг даван туулж, соёл иргэншлийн зэрэгцэн оршихоор дамжин соёл иргэншлийн давуу талыг бадруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжинэ".

Маттарелла баярын захидалдаа "Соёлын хамтын ажиллагаа бол Итали Хятадын найрамдлын чухал хэсэг юм. Цар тахлын халдварын нөхцөл байдал дор, Итали улс "Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн" болон Итали, Хятадын аялал жуулчлалын цуврал үйл ажиллагаа зохион байгуулсан нь хоёр орны харилцаа гүн үндэстэй болсныг бүрэн нотолж байна. Олон улсын хамтын нийгэмлэг одоогоор олон сорилттой тулгарч байгаа бөгөөд эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны ачаар л бид шударга, урт удаан хугацааны шийдлийг олж чадна. Итали, Хятад хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаална гэж үзэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл