solongonews
Шинэ түүхийг бичсэн “Хос олимпын хот”
2022-05-20 11:17
Шинэ түүхийг бичсэн “Хос олимпын хот”.

2008 оны салютаар гаргасан “том хөлийн мөр”-өөс эхлээд 2022 оны пуужин “Зочин угтах гацуур” хүртэл, “Хүсэл мөрөөдлийн таван цагариг”-аас “Мөс цасны таван цагариг” хүртэл, түүхээ эргэцүүлсэн “Хятадын бэхэн зураг”-аас ирээдүйд хамтдаа гэсэн уриаг илэрхийлсэн “цасан цэцэг” хүртэл - "Шувууны үүр" үндэсний спортын ордонд олимпын галыг дахин бадрааж, дахин нэг удаа олимпын түүхийг өөрчлөн бичлээ.

Нийслэл Бээжин дэлхийн хамгийн анхны “Хос олимпын хот”

02-р сарын 04-ний өдөр хаврын уур орж буй өдөр тохиосон юм. Мөн өдрийн орой Бээжингийн XXIV Өвлийн олимпын наадмын нээлт болж, Хятадын билгийн улирлын 24 улирлын тооллоор ёслолоо эхлүүлсэн нь гүн зузаан соёлын уламжлалыг харууллаа. Олон хүнд бэрхшээлийг даван туулсан Хятадын үндэстэн зуун жилийн олимпын мөрөөдлөө биелүүлж, хаврын уур орсон өдөр шинэ эриний түүхийг ийнхүү бичсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:

- Бээжингийн Өвлийн олимпын наадам болон Өвлийн паралимпын олимпын наадмыг зохион байгуулах нь маш их хүч хөдөлмөр, асар их ач холбогдолтой. Энэ нь “Хоёр зуун жилийн зорилт”-ын хэрэгжилттэй маш нягт нийцэж байгаа төдийгүй, шинэ эрин үеийн Бээжин хотын хөгжилд түлхүү үйлдэл өгөх нь мэдээж юм гэж илэрхийллээ.

Түүхэнд байгаагүй “Хос олимпын хот” нь Хятадын үндэстнүүдийн тэсвэр тэвчээр, хүч зоригийг харуулсан юм. Хэрэв Бээжин хотноо анх удаа олимпын наадам зохион байгуулсан нь цэцэглэн хөгжиж буй Хятад улс дэлхийд идэвхтэй нэгдэж, урт удаан түүхтэй “өөрийгөө” харуулсан явдал байсан гэж хэлбэл одоо хоёр дахь удаа Олимпын наадмыг зохиож буй нь хүчирхэг болсон Хятад улс дэлхийд нэгдэж, дэлхийн агуу их эв найрамдлыг харуулсан явдал болсон билээ.

Тэмцэл болон даван туулах бол “Хос олимпын зам”-ын гол үзэл санаа юм.

Бээжингийн хувьд энэ нь цаг үе шингэсэн шинэ эрч хүч, Хятадын хувьд энэ нь үсрэнгүй хөгжилд хүрэх шинэ боломж мөн. “Хятадын спорт, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэлхийн олимпын хөдөлгөөний хөгжил хоёуланд нь ашиг хүртсэн” явдал болжээ. Энэ бол дэлхийн хэмжээнд олимпын хөдөлгөөний түүхэн мөч, “Олимп болон орон нутгийн тогтвортой хөгжлийн шинэ жишээ” болсон байна.

Өвлийн олимпын наадамд зориулж зургаан жил гаруйн хугацаанд бэлтгэсэн нь өнөөдрийн Бээжин хотод хөгжил дэвшил авчирсан. “Хос олимпын байгууламж” өөрчлөгдөн шинэчлэгдсэнээс та бүхэн олон мянган жилийн түүхтэй эртний нийслэл хотын шинэ өнгө төрхийг мэдрэх боломжтой ажээ.

Зуны олимпын наадмын хоккей, байт харвааны тэмцээний талбар болох Олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт өндөр технологи бүхий “Мөсөн тууз” үндэсний хурдны тэшүүрийн спортын ордон баригдсан. Үндэсний усан сэлэлтийн төв “Усан шоо”, Нийслэлийн спортын ордон, Ү Кэсүн спортын төв зэрэг 2008 оны зуны олимпыг зохион байгуулсан байгууламжууд дахин шинэ үүргийг гүйцэтгэх болсон байна.

Бээжин хотын баруун захад Шүөган ган төмрийн үйлдвэр нь үйлдвэрээс хот болж хувирсан гайхалтай түүхэн явцыг харуулсан байна. Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо, мөс, цасны өндөр зэрэглэлийн бэлтгэлийн бааз энд суурьшсан. Улмаар цанын харайлтын тэмцээний харайлтын тайзыг тэмцээний дараа үргэлжлэн ашиглахаар болжээ. Энэхүү зуун жилийн түүхтэй аж үйлдвэр нь 2008 оны зуны олимпын наадмын өмнө нийслэл Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд бүхэлд нь нүүлгэн шилжүүлсэн. Өдгөө Өвлийн олимпод дахин ашиглагдсан төдийгүй Бээжин хотын мөс, цасны шинэ дурсгалт газар болон хувирсан байна.

2008 оны Олимпын наадмын дараа Бээжин хотод нийт 31 тэмцээний талбай ашиглалтад орж, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний үр өгөөжийг бий болгосон бол 2022 оны Өвлийн олимпын наадамд зориулсан 13 тэмцээний талбайн 11 нь хуучин олимпын наадмын байгууламжийг ашигласан байна.

“Тэмцээний талбайг дахин ашиглах, төлөвлөлтийн дагуу ашиглах болон урт хугацааны турш ашиглах” нь Зун, Өвлийн олимпыг зохион байгуулах тухай Хятадын туршлага, оюун ухааныг харуулсан байна. Мөн “Хос олимпын хот”-ын нандин туршлага нь гагцхүү Бээжин хотын биш төдийгүй, харин БНХАУ-ын хэмжээнд цаашид дэлхий нийтийн үнэт зүйл болохыг харуулав.

“Ногоон, хүртээмжтэй, нээлттэй, ариун чигч” олимпын наадмыг зохион байгуулах санаа нь хотын өнгө үзэмжийг өөрчлөхөөс гадна хөгжлийн шинэ санаа, урам зоригийг авчирсан.

Яньчингийн уралдааны бүсийг байгуулахаас өмнө ойр орчмын амьтан, ургамлын нөөцийг сайтар судалж, архивласан байна. Нэг мод нэг өвснөөс  эхлээд модны доорх атга шороо, түүнд амьдардаг амьтад бүгд анхааралтай хамгаалсан. “Цасан луу” хэмээгдсэн үндэсний цасан мотоцикл, чарганы төв тэмцээний дараа олон нийтийн оролцоог хангах үүднээс тусгай орц тохижуулсан байна.

Бээжин хотод "Өвлийн олимпын наадамд зориулсан ногоон, нүүрстөрөгч багатай нийтийн тээврийн сүлжээ" байгуулагдаж, тохижилт, саад тотгоргүй байгууламж зэрэг ихээхэн сайжирсан билээ. Бүс нутгийн экологийн хамтарсан засаглалыг явуулснаар 2015-2021 он хүртэл, Бээжингийн PM2.5-ын жилийн дундаж агууламж 59 хувиар буурчээ. Үзэсгэлэнт, эв найртай, амьдрахад тохиромжтой Өвлийн олимпын гол сэдэвт гудамж, хороолол, парк зэрэг нь цэцэглэн хөгжиж буй Бээжин хотыг олон нийтэд танилцуулсан байна.

Олимпын элемент нь Бээжин хотын өнцөг булан бүрт шингэж, Бээжин хотын тогтвортой хөгжлийн хурдасгуур болов. “Хос олимпын хот”-ыг байгуулах үйл явц Бээжингийн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал юм.

“Нэг ертөнц, нэг мөрөөдөл”-өөс “Ирээдүйд хамтдаа” хүртэл, “Хос олимпын элементүүд”-ийг Бээжин хотын зээл гудамж, цаашид хөгжилд нэгтгэж, Бээжинд тогтвортой хөгжилд чухал ач холбогдлоо өгч байгаа юм. Хоёр удаагийн олимпыг зохион байгуулсан нь “Хос олимпын хот”-ын хөгжлийг гэрчилж, тэмцэгчдийн ул мөрийг үлдээсэн юм. Зуны олимпын наадмын зохион байгуулах ажилд оролцсон олон ажилтнууд дахин Өвлийн олимпын бэлтгэл ажилд нэгдэж, өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Бээжин хотын барилгын группын ерөнхий инженер Ли Жюлинь “Шувууны үүр”-ийн бүтээн байгуулалтаас “Мөсөн тууз”-ын бүтээн байгуулалтад оролцож, бие даасан инноваци, технологийг ашиглах анхны зорилгоо барин ажиллав. 2008 оны Зуны олимпын медалийн дизайнер болох Хан Хай ажлын баг арван хэдэн жилийн дараа дахин Өвлийн олимпын медалийн дизайны ажлыг үүрэглэсэн нь “Хос олимпын хот”-ын соёлын өв залгамжлалыг харуулж чадсан байна.

Олимпын оюун санаа үеэс үед уламжлагдан, “Хос олимпын хот”-ын үзэл санаа зүрх сэтгэлд гүн шингэсэн байдаг.

- Өөрийн өсөж төрсөн нутагтаа хоёр удаагийн олимпын наадамд оролцоно гэдэг бидний аз жаргал. Хоёр удаагийн олимпын тууштай байдал нь хоёр удаагийн олимпын өв залгамжлал юм гэж олимпын наадамд биечлэн оролцсон хүмүүс санал сэтгэгдлээ хуваалцжээ.

“Хос олимпын хот”-ын тухай дурсамж үлдээсэн хүмүүсийн дотор мөн Бээжин хотын иргэд бий. Өвлийн олимпын элементүүдээр Бээжин хотын гудамжаа чимсэн нь баярын хүчтэй уур амьсгалыг авчирсан байна. Өвлийн олимпын наадмын гол сэдэвт үзэсгэлэнгийн өмнө зургаа татуулсан иргэдээс эхлээд Өвлийн олимпын бэлэг дурсгалын зүйл худалдаж авах гэж улайран зогсох урт дарааллаас хүмүүсийн олимпын тухай урам зориг мөн л хөгжсөөр байгааг олж харж болно.

Олимптой танилцаж, ойлголт авч буй явцад олимпын үл үзэгдэх үзэл санаа нь Хятадын үндэстний цусанд шингэсээр удаж байна. “Биечлэн оролцож, хувь нэмрээ оруулан, баярлаж явна” гэсэн зохион байгуулагч улсын үзэл санаа “Хос олимпын хот”-ын өнцөг булан бүрт харагдаж байна.

Хятадын хамгийн анхны олимпын хороолол болох Бээжингийн Дүн Сы хорооллын 200 гаруй сайн дурынхан “Хос олимпын хот”-ын сайн дурын баг байгуулсан. Шы Жиншан дүүргийн хурдны тэшүүрийн тамирчид хорооллын иргэдэд үнэ төлбөргүй тэшүүрийн сургалт явуулсан. Янь Чин дүүргийн Хэ Юйфэн эмээ “Хамгийн үзэсгэлэнтэй өвлийн олимпын хот"-ыг байгуулахад илүү олон хүнийг уриалан оролцуулав.

2008 онд “Шувууны үүр”-ийн нэг үеийнхэн гэгддэг “1980-аад оноос хойших” сайн дурынхан өдгөө нийгмийн ноён нуруу болон өсөж томорчээ. 14 жилийн дараа орь залуу насны 2000 оноос хойш үеийнхэн дахин сайн дурын аянд мордож, өөртөө итгэлтэй, ухаалаг дүр төрхийг  дэлхийн хүмүүст харуулж чадсан юм.

“Хос олимпын хот”-ын бүтээн байгуулалт нь зуун жилийн төлөвлөгөөний дагуу ирээдүйн урт хугацааны туршид ашиглах зэрэг талуудыг бүрэн бодолхийлсон төдийгүй “Иргэдээр төв болгосон”-ыг чухалд үзсэн байна.

Мөс, цасны спорт нь иргэдийн биеэ чийрэгжүүлэх шинэ эхлэл болж, Өвлийн олимпын талбайн төлөвлөлт, наадмын дараа бүрэн ашиглах боломж, эрүүл, нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь түгээмэл болсон. “Байгаль орчинд эерэг нөлөө, бүс нутгийн шинэ хөгжил, сайн сайхан амьдрал” гэсэн Өвлийн олимпын үр нөлөө аажмаар гарч ирж байна. Хөгжлийн шинэ үзэл баримтлал нь тод жишээ болон хувирч, Өвлийн олимпын наадмаас ард түмэн л урт хугацаанд ашиг хүртэх болно.

 “Мөсөн тууз”-ын баруун талд жигдэрсэн чинар модыг 2008 онд тарьсан. Эдгээр мод Бээжин хотын “Хос олимпын хот” болсон түүхийн гэрч. Мөн Хятадын 40 гаруй жилийн өөрчлөлт, нээлттэй байдлын илэрхийлэл юм.

- Бид өнгөрсөн хугацаанд бодож зүрхлээгүй зүйлээ одоо бодож зүрхлэх болсон. Энэ тухай бодох үедээ ч хийж чадах бөгөөд сайн үр дүнд ч хүрч чадна гэж илэрхийллээ.

Олон улсын хамтын нийгэмлэг Бээжингийн Өвлийн олимпын бэлтгэлээс “Хятадын ирээдүй”-г олж харлаа.

Олимп, дорно дахины соёл иргэншил дахин уулзах үед илүү нээлттэй, өөртөө итгэлтэй, тайван Хятад улс, “Жирийн иргэдэд аз жаргал олгодог” Хятад улс , "Хэлсэн үгэндээ хүрч, үр дүнтэй ажиллах”, Хятад улс “Дэлхийн зөв зам”-аар замнаж буй Хятад улсыг бүх талаар дэлхийн өмнө танилцуулсан юм.

Түүх Хятад улсыг сонгож, цаг үе "Хос олимпын хот"-ыг бий болгосон. Өвлийн олимпыг зохион байгуулахад бидний өмнө цар тахлын сорилтууд тулгарч байсан ч бид нэг хүн шиг нэгдэж, ард түмнээ нэгдүгээрт тавьж чадвал өнөөгийн харанхуйг даван туулж, гэрэлт ирээдүйг угтаж чадна.

Дэлхий нийтээрээ ирээдүйн галыг хамгаалах Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолын бамбар асаах ёслол түүхэнд байгаагүй бүтээлч санаа байлаа. Энэ бол “Хятадын шийдэл”-ээр яг цаг үеийн асуултад хариулсан явдал болсон юм. “Хос олимпын хот”-ын үнэ цэн энд хуримтлагдаж, нийт хүн төрөлхтөнд итгэл найдвар, хүч чадлыг авчирсан байна.

Яг одоо Хятадын уламжлалт Цагаан сарын баяр тохиож байна. Хятадын ард түмэн “Гэр бүлийн эв найрамдал, бүх зүйл сайн сайхан"-д анхаарлаа хандуулдаг. Өрх бүрийн “баг нэгдэл”-ээс дэлхийн хүмүүсийг хамарсан олимпын “том нэгдэл” хүртэл “Хос олимпын хот” нь “Ирээдүйд хамтдаа” гэсэн шинэ эрин үеийн зохицлыг хүмүүст харуулж чадлаа.

 

 

 

Зохиогч: ЖЭН И, ЛИ ЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл