solongonews
Бидэнд хоосон үг хэрэггүй, бодит ажиллагаа хэрэгтэй
2022-11-21 17:10
Бидэнд хоосон үг хэрэггүй, бодит ажиллагаа хэрэгтэй.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын (COP27) 27 дугаар чуулган 20-нд Египетийн Шарм эль-Шейх хотноо болж өндөрлөлөө. Бараг хоёр долоо хоногийн турш хүн төрөлхтний ирээдүйд аюул учирдаг уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн хүмүүс дахин анхаарлаа хандуулж байна. Ажил! Хэрэгжүүл! НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулган дэлхийд ингэж уриалга гаргасан.

“Дэлхийг авраач”! "Хоосон үг биш, бодит ажиллагаа хэрэгтэй" зэрэг нь энэ удаагийн хуралд оролцсон хүмүүсийн хамтын санаа болно. Дэлхийн аль ч бүс нутаг үер, ган гачиг, хар салхи, элс, шороо зэрэг цаг агаарын хүнд хэцүү байдлаас зайлсхийж чадахгүй бөгөөд ганцаараа байж чадахгүй.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, багасгах, хөгжлийн хэв маягийн өөрчлөлтийг бодитойгоор ойлгох зэрэг бүхий л тал дээр санхүүгийн хүчин чадал, техникийн нөөц аль нь ч байлаа гэсэн хөгжиж буй орнуудын өнөөгийн нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлтийн бодит хэрэгцээнээс хол, харьцангуй сул байр суурьтай байна. Дөрвөн улирал дараалан бороо орж чадахгүй байгаа нь газар тариалан, загас агнуурын арвин нөөцтэй Сомали улсад гамшигт нөлөө үзүүлсэн байна. Ган гачгийг хянах Сомалийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Васама "Ган гачиг улс орны хөгжилд нөлөөлж байгаа учраас бид эдгээр давуу талыг бүрэн ашиглаж чадахгүй байна" гэжээ.

Түүхэнд тэмдэглэснээр өндөр хөгжилтэй орнууд дэг журамгүй нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулснаар авчирсан хөгжлийг урт удаан хугацааны турш эдэлж ирсэн бөгөөд нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нь хөгжиж буй орнуудынхаас хамаагүй илүү байдаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хөгжингүй орнууд гол үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Англи хэлний “Гадаад харилцааны” 09-р сарын дугаарт нийтлэгдсэн өгүүлэлд "Барууны орнууд хөгжлийн тусламж, уур амьсгалын санхүүжилтийн амлалтаа шударгаар, нухацтай хэрэгжүүлэх ёстой" гэж дурдсан билээ.

2009 онд Копенхаген дахь чуулганаар өндөр хөгжилтэй орнуудын жилд 100 тэрбум ам.долларын цаг уурын тусламж үзүүлэх амлалт бүрэн хэрэгжиж эхлээгүй байна. Барууны орнууд цаг уурын санхүүгийн 100 тэрбум ам.доллароос зайлсхийх олон шалтаг тоочдог гэж Rainforest Nations Coalition-ийн гүйцэтгэх захирал Кевин Конрад тэмдэглээд:

- Тэд зүгээр л цаг уурын өөрчлөлтийг аргацаахад хөрөнгө оруулах дургүй байгаа нь тодорхой байна гэжээ.

Хятад улс хамгийн том хөгжиж буй орны хувьд дэлхийн уур амьсгалын засаглалд хариуцлагатай байдлаар үргэлж идэвхтэй оролцож, 2020 оны цаг уурын үйл ажиллагааны зорилтыг хугацаанаас нь урьтаж биелүүлэн, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулах болон  нүүрстөрөгчийн ялгаварлалтыг саармагжуулах цагийн хуваарь, төлөвлөгөөний зураг зэргийг зарлаж, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг буруулах зорилтыг хэрэгжүүлэх "1+Н" бодлогын системийг нэвтрүүллээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн салбарт дэлхий даяар тэргүүлэн хийж байгаа бөгөөд дэлхийн уур амьсгалын засаглалд эерэг хувь нэмэр оруулсаар ирсэн байна.

Энэ удаагийн COP27-д Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа "Дахин хэлэлцэх шаардлагагүй, харин хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах ёстой" гэж онцлон тэмдэглэв!

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй үед хүн төрөлхтөнд цаг хугацаа алдаж байна. Ямар ч улс орон хол байж чадахгүй. Бүх улс орон хүн төрөлхтний нийтлэг ирээдүйтэй хамт олны үзэл баримтлалыг дэмжиж, хямралыг "нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага" гэсэн зарчмын дагуу хариу арга хэмжээ авч хамтран ажиллах ёстой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хөгжиж буй орнуудад тулгарч буй хямрал, бэрхшээл нь мөн бүх хүн төрөлхтний хувьд хямрал, бэрхшээл юм. Өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудын дуу хоолойг илүү сонсож, амлалтаа жинхэнэ ёсоор хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудад бодит асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлэх ёстой.

Чуулганаар “Конвенц”, “Киотогийн протокол”, “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэн баталгаажуулах тухай олон арван тогтоол баталсан. Энэ дундаас Алдагдал, хохирлын сан байгуулах нь гол онцлох үйл явдал болсон. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Ерөнхий Ассамблейг хаагдсаны дараа сан байгуулахыг сайшаав.

- Эдгээр нь цаг уурын хямралыг шийдвэрлэхэд хангалтгүй ч гэсэн итгэлцэл дахин бий болж, дэлхий цаг уурын өөрчлөлтийн оргил цэгт түргэн ойртож байгааг харуулсан бөгөөд дэлхийн энэхүү хямралыг даван туулахад "хүн төрөлхтөн хамтран ажиллах ёстой"-г харуулсан гэж тэр ярив.

Зохиогч: ЯО БИН, ШЭНЬ ДАНЬЛИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл