Хятадын дарга Ши Жиньпин “Ус намгархаг газрын тухай конвенц”-д оролцогч талуудын 14-р чуулганы нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ "Хятад улс хүн, байгаль хоёрын харилцан зохицолтой орчин үеийн байдлыг бий болгож, ус намгархаг газрын хамгаалалтыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ" гэж онцолжээ.

Ус намгархаг газар нь байгалийн туйлын үнэт баялаг, экосистем чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд орлуулшгүй цогц үйл ажиллагаатай болох юм. Хятадын ус намгархаг газар нь өргөн тархсан, талбайгаар том, олон янзын төрөл зүйлээр баялаг, далайн эргээс эх газарт, хээр талаас өндөрлөг газар хүртэл бүр ус намгархаг газар байдгаараа онцлог юм.
Шинэ эриний арван жилд Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хороо ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтэд ихээхэн ач холбогдол өгч, ус намгархаг газрын хамгаалалтыг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал хэсэг гэж үзэн, ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийг бэхжүүлэх, системийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхийн тулд хэд хэдэн шийдвэр гаргаж, зохицуулан хэрэгжүүлсэн байдаг.
Өнөөдөр Хятад улс эхлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ус намгархаг газрын байгалийн дархан цаазат газар, ус намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнг хамарсан ус намгархаг газрын хамгаалалтын системийг бий болгож, ус намгархаг газрын хамгаалалтын хэмжээ 50 хувиас дээш давсан байжээ. Үүний зэрэгцээ ус намгархаг газрын нөөцийг нэн тэргүүнд хамгаалах үндсэн дээр эко-аялал жуулчлал болон бусад үйлдвэрлэлийг хөгжүүлж, ард иргэдийн орлого, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд анхааран ажилласан байна.
Байгалийг хүндэтгэх, дагаж мөрдөх, хамгаалах зарчмыг баримталж, хүн, байгаль хоёрын эв найрамдалтай зохицоход суурилсан ус намгархаг газрын хамгаалалтыг бэхжүүлж,экологийн хамгаалалтыг нэн тэргүүнд үзэж, ногоон хөгжлийг баримтлах, хүн, байгаль хоёрын харилцан зохицолтой орчин үеийн байдлыг бий болгож,тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэхэд Хятад улс бэлэн байна.
