Хятад улсын дарга Ши Жиньпин, Гайанагийн ерөнхийлөгч Али нар Хятад, Гайана дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын цахилгаан илгээжээ.
Дарга Ши Жиньпин 06-р сарын 27-нд Бүгд Найрамдах Гайана улсын ерөнхийлөгч Алитай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ:
- 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Гайанагийн харилцаа асар их ахиц дэвшил гаргаж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүржээ. КОВИД-19-ийн цар тахлын дэгдэлт гарснаас хойш хоёр орны ард түмэн хамтдаа байж, бие биедээ туслалцан, Хятад, Гайанагийн найрамдлын шинэ хуудсыг бичлээ. Би Хятад, Гайанагийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Алитай хамт дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Хятад, Гайанагийн харилцааг шинэ шатанд гарган, хоёр орон ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.
Али тэмдэглэхдээ:
- Гайана англи хэлтэй Карибын тэнгисийн бүс нутагт Хятадтай дипломат харилцаа тогтоох ажлыг тэргүүлж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байгаа юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр орон бие биенээ хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байж, уламжлалт найрсаг харилцаа нь цаг хугацааны шалгуурыг даван туулж иржээ. Гайана Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр орны найрамдлыг тасралтгүй гүнзгийрүүлэх боломж болгон тэмдэглэхэд бэлэн байна.
