solongonews
Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон Маркостой утсаар ярив
2022-05-18 21:52
Хятад улсын дарга Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон Маркостой 05-р сарын 18-ны өдөр утсаар ярьжээ.

Ши Жиньпин дарга Маркост Филиппиний ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.

 Ши Жиньпин хэлэхдээ:

- Хятад, Филиппиний харилцааны хөгжилд биечлэн оролцож, Хятад, Филиппиний найрамдлыг бүтээн байгуулагч, дэмжигч юм. Филиппинд "Хэрэв та цаг хугацаа, замаа мэдэхгүй бол хол явж чадахгүй" гэсэн алдартай үг байдаг. Бид Хятад, Филиппиний найрамдлыг өвлөн авч, анхны хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, ерөнхий чиг хандлагыг барин, шинэ эриний Хятад, Филиппиний найрамдлын талаар агуу нийтлэл бичиж, Хятад, Филиппиний найрсаг хамтын ажиллагааны төлөвлөгөөг эцсээ хүртэл гаргах ёстой. Ингэснээр хоёр орны харилцааг илүү сайн ирээдүйтэй болгож чадна.

 Ши Жиньпин хэлэхдээ:

- Өнгөрсөн 6 жилд Хятад, Филиппин хоёр орон сайн хөршийн найрсаг харилцааг баримталж, хамтдаа хөгжихийн төлөө гар нийлэн, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоов. Хоёр тал яриа хэлцэл, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө зохицуулж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр орны харилцааг үр дүнд хүргэжээ. Хятад, Филиппиний найрамдал хоёр ард түмний нийтлэг хүлээлтэд нийцэж, Хятад, Филиппиний хамтын ажиллагаа хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг баримт нотоллоо. Хятад улс хөрш зэргэлдээх дипломат харилцаандаа Филиппинийг нэн тэргүүнд тавьж, Филиппинтэй харилцах найрсаг бодлогынхоо залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалсаар иржээ. Хятадын тал Филиппиний талтай төрийн засаглал, удирдлагын туршлага солилцоогоо эрчимжүүлж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол зэрэг үндэсний эдийн засаг, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч, цар тахалтай тэмцэх, халдварын дараах зэрэгт анхаарлаа хандуулахад бэлэн байна. Хятад улс урьдын адил Филиппиний эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.

 Ши Жиньпин хэлэхдээ:

- Эдүгээ дэлхий, цаг үе, түүх урьд өмнө хэзээ ч байгаагүй, энх тайван, аюулгүй байдал шинэ сорилттой тулгарч байна. Хятад, Филиппин хоёр бол Азийн хөгжиж буй орнууд бөгөөд хоёр орны хөгжил нь эргэн тойрныхоо сайн хөрш, найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны Азийн гэр бүлээс улбаатай юм. Филиппин цаашид бие даасан гадаад бодлого баримтална гэдэгт найдаж байна. Хятадын тал Филиппиний талтай олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийн зөв эрч хүчийг хадгалахад бэлэн байна.

 Маркос Хятадтай найрсаг харилцаатайтайгаа дурсан хэлэхдээ:

- Филиппиний ард түмэн Хятад улсыг хамгийн чухал түншүүдийн нэг гэж үздэг. Филиппиний шинэ засгийн газар Филиппин-Хятадын харилцааг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон, Хятад улстай бүх түвшний солилцоогоо эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн эрчимжүүлэхэд бэлэн байна. Ирээдүйд Филиппин, Хятадын харилцаа улам сайн, хүчтэй хөгжинө гэсэн хүлээлтээр дүүрэн байгаа бөгөөд Хятадын талтай хамт Филиппин, Хятадын харилцааны хөгжилд тасралтгүй шинэ, хүчтэй түлхэц өгөхөд бэлэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл