Хятад улсын дарга Ши Жиньдин 14-ний орой Ши Жиньпин Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтай утсаар ярьжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтэд тарж, олон орны ард түмний амь нас аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндэд асар их заналхийлэл болж байна. Хятадын тахлын байдал маш хүнд хэцүү үед Киргизийн засгийн газар хүчир бэрхшээлийг ялан давж, Хятадын талд цаг тухайд нь эмчилгээний бараа бүтээгдэхүүнээр тусалсан, Киргизийн нийгмийн олон салбарууд адил бус хэлбэрээр Хятадын тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь бидний сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн юм гэжээ.
Сооронбай Жээнбеков хэлэхдээ: Хятад улс тахалтай тэмцэх талаар үе шатны чанартай том үр дүнд хүрч, дэлхийн тахалтай тэмцэх тэмцэлд маш их дэмжлэг болсон бөгөөд удирдан дагуулах үүрэг гүйцэтгэж байна. Киргизийн тал үүнд үнэн сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна. Энэ удаагийн тахлын байдал нь таны дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чухал чанар, бодит чанар, цаг үеийн чанарыг харуулсан байна гэжээ.
