solongonews
Ли Жаньшү Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Парламентын Ассамблейн хуралд видео илтгэл тавив
2022-06-08 10:21
Ли Жаньшү Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Парламентын Ассамблейн хуралд видео илтгэл тавив.

    Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын парламентын ассамблейн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Володины урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 06-ны өдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Парламентын Ассамблейн хуралд видео илтгэл тавив.

Ли Жаньшү:

- Энэ жил Хамтын аюулгүй байдлын гэрээ байгуулсан 30 жилийн ой, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүн орнуудынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй шинэ аюул заналхийлэл, сорилтоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд чухал нөлөө бүхий бүс нутгийн олон улсын аюулгүй байдлын байгууллага болжээ гэж хэлэв.

   Өнөөгийн байдлаар дэлхий дахинд нэг зуунд үл үзэгдэх гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч байна. “COVID-19”-ийн цар тахал газар авч, аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус янз бүрийн аюул заналхийлэл ар араасаа гарч байна. Ганц талт үзэл, ноёрхол, хүчирхэг улс төрийн аюул заналхийлэл нэмэгдэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй аюулгүй байдлын сорилт улам бүр хурцаар тавигдаж байна гэж хэлэв.

Ли Жаньшү мөн:

- Саяхан Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр Ши Жиньпин дарга дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлсэн юм. Дэлхийн аюулгүй байдлыг ахиулах, дэлхийн энх тайван, амгалан тайван байдлыг сахин хамгаалах талаар Хятад улсын байр суурь, санал санаачилгыг системтэйгээр тайлбарлаж, хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын хуваагдашгүй хувь заяаны хамтын цогц гэдгийг онцлон тэмдэглэв. Хятадын дэлхийн аюулгүй байдлын санаачилгын зорилго нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, мөргөлдөөн, дайнаас урьдчилан сэргийлэх олон улсын хамтын нийгэмлэгийн яаралтай шаардлагад хариулж, олон улсын мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах, олон улсын аюулгүй байдлын сорилтыг даван туулах, дэлхийн амжилтад хүрэх шинэ чиглэл өгөх явдал юм. Үүнд олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн оролцоо, тэр дундаа хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын оролцоо шаардагдаж байна гэж илэрхийллээ.

Мөн Ли Жаньшү:

- Хятад улс болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах болон бусад асуудлаар өргөн нийтлэг ашиг сонирхолтой байдаг. Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдалд Хятад улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалах үр дүнтэй арга хэмжээ авахад бэлэн байна.

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагатай харилцан туршлага солилцож, харилцан суралцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагын онцгой үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадавхыг бэхжүүлж,бүс нутаг болон дэлхийг илүү тайван, аюулгүй, илүү цэцэглэн хөгжих болно гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл