ХКН Хятадын ард түмнийг үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөнд хүрэхэд нь удирдан хөтөлж, Хятад маягийн орчин үеийн замыг амжилттай нээж, Хятадын ард түмний амьдрал ч маш их өөрчлөлт гарсан. ХКН-ын удирдлага бол Хятадын хөгжил, дэвшилд хүрч, агуу их амжилтад хүрэх үндсэн баталгаа гэдгийг Хятадын хөгжлийн түүх бүрэн харуулж байна гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга ярилцлагадаа хэлжээ.
Б.Тулга Хятадад олон удаа айлчилсан. Хятадын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй сайжирсанд гүн сэтгэгдэлтэй байдаг.
Хятад улс олон сая иргэнийг ядуурлаас ангижруулсан бөгөөд дэлхийн ядуурлыг бууруулах ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хятад улс энх тайван хөгжлийн тухай ойлголтыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд дэлхийн олон улс орнуудтай мөр зэрэгцэн урагшлан хөгжихөд хамтарч ажилласаар иржээ. ХКН-ын иргэдээр гол цөм болгосон засаглалын үзэл баримтлал нь Хятад улсыг өндөр хөгжилд хүргэсэн гол шалтгаан болох учир бусад орнуудын төрийн намуудын суралцах зүйтэй явдал мөн болохыг тодорхойлох ёстой.
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин улс орноо удирдах бодит туршлагыг гүн гүнзгий нэгтгэн дүгнэж, хэд хэдэн чухал илтгэл гаргаж, олон чухал санаануудыг дэвшүүлсэн. Энэ нь шинжлэх ухааны социализмын онолыг улам баяжуулж, хөгжүүлсэн явдал болжээ.
"Ши Жиньпин улсыг засах тухай өгүүлсэн нь", "Ядуурлаас ангижруулах тухай" зэрэг бүтээлүүдийг анхааралтай судалж, авлигатай тэмцэх болон цэвэр төрийн бүтээн байгуулалтыг дэмжих, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, намын эрх барих чадвар, удирдлагын түвшнийг дээшлүүлэх талаар номд дурдсан холбогдох агуулгаас гүнээ сэтгэгдэл төрүүлсэн. Жишээлбэл:
"Нам, ард түмний хоорондын мах цусны холбоог хадгалж чадах эсэх нь намын үйл ажиллагааны амжилт, бүтэлгүйтлийг тодорхойлдог". Энэ үзэл нь маш гүн гүнзгий, тодорхой байдаг бөгөөд энэ нь бидний намын засаглалын менежментэд ч туршлага хангасан явдал болно.
МАХН, ХКН хоёр улс 100 гаруй жилийн түүхтэй. Хоёр нам хөгжлийн хамтын ажиллагааны түүхийг гүн гүнзгий дүгнэж, хоёр орны хөгжлийн стратегийг тасралтгүй дэмжин урагшлуулсаар ирсэн. Тус тусын улс орнуудын эрх баригч намын хувьд МАХН, ХКН-тай найрсаг харилцаатай байж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг янз бүрийн салбарт хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ оны 02-р сард Монгол, Хятадын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргаж,хоёр тал дэлхийн хөгжлийн санаачилгыг цаашид дэмжин, "Бүс ба зам" санаачилгыг Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого"-той хамтран байгуулахаар тохиролцсон байна.
Эдгээр хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, цар тахлын дараах үеийн Монголын эдийн засгийн сэргэлт, хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхийг дэмжиж, олон улсын хөрөнгө оруулагчдад өргөн орон зай нээсэн болно гэжээ.
“COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үеэр Б.Тулга ХКН-ын Төв хорооны Олон улсын харилцааны газраар дамжуулан цар тахалтай тэмцэх туршлагаа Монгол Улсад танилцуулсан ХКН-д талархал илэрхийлж байсан юм.
Тэрээр хэлэхдээ "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний мэргэн шийдвэрийн дагуу Хятад улс цар тахалтай тэмцэх үр дүнтэй арга хэмжээ авч, олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр жишээ болсон байна. Бүх хүчээ нэгтгэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахын төлөө хамтран ажиллахыг уриалсан ХКН-ын уриалга олон улсын хамтын нийгэмлэгийн эерэг хариу тусгал, дэмжлэгийг олсон байна. Хятадын туршлагыг бусад улс орнууд лавлан суралцах нь зүйтэй.
Монгол Улсын цар тахал хамгийн хүнд хэцүү үед вакцины дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд манай хоёр нам болон хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцааг улам бүр бэхжүүлж, улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр цаашид хичээн ажиллана" гэжээ.
Бээжингийн Өвлийн олимпын наадмын үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн байна.
- Бээжингийн Өвлийн олимп маш амжилттай үйл ажиллагаа болсон. Олимпын болон Паралимпын наадамд оролцох тамирчид, төлөөлөгчдийн гишүүд, зохион байгуулагчдын эрүүл мэндийг хангах үүднээс Бээжингийн Өвлийн олимпын наадам хаалттай менежмент явагдсан билээ. Тэмцээнүүдийн зохион байгуулалт ч маш сайн байгаа нь Хятад улсын зохион байгуулах өндөр чадвар, их хүчин чармайлтыг харуулж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Өвлийн олимпыг цар тахлын хугацаанд амжилттай зохион байгуулсан нь дэлхийн хүмүүст итгэл найдварыг өгсөн явдал болжээ хэмээн Б.Тулга илэрхийлжээ.
