Дөрөв дэх удаагийн “Бүх Хятадын шинжлэх ухаан технологийн ажилтны өдөр” тохиож байгаатай холбогдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 29-нд Юань Лүнпин, Жүн Наньшань, Е Пэйжянь зэрэг шинжлэх ухаан технологийн ажилтны 25 төлөөлөгчид хариу захидал илгээж, тэдэнд мөн бүх Хятадын шинжлэх ухаан технологийн ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин захидалдаа:
Та бүхэн шинийг бүтээх болон практик шинэ зууны манай улсын өргөн олон шинжлэх ухаан технологийн ажилтнуудын эх орондоо хүчээ өргөх сэтгэлгээг харуулсан юм гэв. Шинийг бүтээх нь хөгжлийг дэмжигч нэгдүгээр хөдөлгөх хүч, шинжлэх ухаан технологи нь бэрхшээлийг ялан туулах хүчирхэг зэвсэг мөн. Гэнэт үүссэн цар тахалд хандан бүх Хятадын шинжлэх ухаан технологийн ажилтнууд хүнд бэрхшээлийг туулж, клиникийн эмчилгээ, вакцины судалгаа, материалын баталгаажуулалт, их өгөгдлийн хэрэглээ зэрэг талаар өдрөөс өдөрт ахиц дэвшил гаргаж, цар тахлын эсрэг тэмцэлд шинжлэх ухаан технологийн дэмжлэг үзүүлсэн. Бүх Хятадын шинжлэх ухааны ажилтнууд шилдэг уламжлалаа хөгжүүлэх, шинийг бүтээх итгэлээ бататган, зангилаа чухал технологид ахиц дэвшил гаргаж, үйлдвэрлэл судалгааг гүнзгий уялдуулан, шинжлэх ухаан технологийн өндөр оргилд авирч, манай улсыг дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг орон болгон бүтээн байгуулахад шинэ бөгөөд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
