solongonews
Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгчтэй утсаар ярилаа
2020-06-12 11:03
Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгчтэй утсаар ярилаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 11-ний орой Беларусийн  ерөнхийлөгч Локашенкотой утсаар ярилаа.

Ши Жиньпин: "COVID-19"-ийн халдвар гарснаас хойш Хятад, Беларусь хоёр орон зовлон жаргалаа хуваалцаж, харилцан туслалцаж, гүн зузаан анд  нөхдийн харилцаа тогтоож, Хятад, Беларусийн өндөр төвшний онцгой харилцааг  харуулсан юм. Хятадын тал Беларусийг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын  цогцыг хамтдаа байгуулах болно гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, халдвар нь хоёр талын харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагаанд зайлшгүй нөлөөлөх болно. Гэвч Хятад, Беларусийн  харилцааны үндэс суурь бат бэх, хамтын ажиллагааны нөөц хүч асар их юм. Хоёр тал  сорилтыг завшаан боломж болгож, бүс ба замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Беларусийн аж үйлдвэрийн хүрээлэнгийн байгуулалт жич олон салбар дахь  харилцан ашигтай хамтын ажиллагааг нэн их амжилтад хүргэж, хоёр талын харилцааг  тасралтгүй шинэ шатанд гаргах ёстой гэжээ. 

Локашенко хэлэхдээ: Хятадын тал Беларусийн талын бие дааж сонгосон  хөгжлийн замыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд Беларусийн талын хижигтэй тэмцэх ажилд  дорвитой дэмжлэг үзүүлж, нандин туршлагаа хуваалцаж, Беларусийн хижигтэй тэмцэх  ажилд чухал үүрэг гүйцэтгэлээ, үүнд Беларусийн тал гүнээ талархаж байна.  Беларусийн тал Хятадын талтай хамтаар Хятад Европын төмөр замыг ашиглан хоёр  талын худалдаагаа өргөтгөж, бүс ба замыг хамтаар байгуулж, олон салбар дахь ажил  хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Хижгийн дараа та Беларусь улсад  эртхэн айлчлахыг хүсэн хүлээж байна гэжээ. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл