Ши Жиньпин 18 жилийн тэртээд "Би шар хөрст өндөрлөгийн хүү" хэмээн бичсэн байдаг.
Тэрээр залуу бага насандаа шар хөрст өндөрлөгт ажиллаж амьдран, хатуу бэрх орчин нөхцөлд боловсорч, ард түмнийхээ төлөө ажиллана гэдэг үзэл баримтлалтай болсон юм.
Лянжяхэгээс Жэндин шянь, Фүжянв мужаас Жэжян муж, дахин Шанхайгаас төв хүртэл ажил алба солигдохын хэрээр "ард түмнийхээ төлөө" гэх үзэл баримтлал нь улам бүр бат бэх болов. "Ард түмнээ сайхан амьдруулна" хэмээн Ши Жиньпин байнга ярьдаг. Энэ нь түүний амлалт, мөн уйгагүй хүчин зүтгэх зорилт болжээ.
Ши Жиньпинээр удирдуулсан Хятадын нам засаг Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын мөрөөдлийн төлөө хичээн зүтгэсээр анхны зорилтыг үл мартан, уулыг давж, усыг туулан, хөгжил цэцэглэлтийн замаар давшин урагшилсаар байна.






