Их 20-ийн бүлгийн удирдагчид түүхэндээ анх удаа 03-р сарын 26-ны орой теле хурал хийж, тусгайлан АСЕАН, Африкийн холбоо, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны комисс зэрэг бүс нутгийн байгууллагын төлөөлөгч, НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын хариуцлагатай албан тушаалтнуудыг урьж оролцуулсан юм. Онцгой үед болсон энэ хурлаар эв санаа нэгтэйгээр тахалтай тэмцэх дэлхийн нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хятад улсын дарга Ши Жиньпиний тус хуралд хэлсэн “Халдварт өвчинтэй хамт тэмцэж, хүндрэл бэрхшээлийг даван туулъя” гэсэн гарчигтай өгүүллийг олон орны зүтгэлтнүүд дээд хэмжээгээр магтан сайшааж байна.
ХТРХ-ийн Лаос хэлний Их 20-ийн дээд уулзалтын мэдээллийн ард Лаосын цахим сүлжээ хэрэглэгчид Нои Соудали үг үлдээж, бид үг өгүүлбэр бүхнийг нарийн уншсан, Хятадын удирдагчийн агуу бодол, уужим сэтгэлийг гайхан биширлээ. Сүлжээ хэрэглэгчид Пкуд Лауж үг үлдээж "Энэ бол жинхэнэ удирдагч хүний үлгэр дуурайл юм" гэсэн байна.
Ши Жиньпин олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэйгээр халдвартай тэмцэхийг уриалахын зэрэгцээ хамтын ажиллагааны бодит арга замын талаар саналаа хэлсэн юм. Тэрээр:
- Хятад улс шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, тогтоон барих цахим мэдлэгийн төв байгуулж, бүх улс орнуудад нээлттэй болгосон юм. Бидний халдварт өвчинтэй тэмцэх явцад хуримтлуулсан нандин туршлагаа бусад оронтой хуваалцахыг хүсэж байна. Хятад улс үйлдвэрлэл амьдралаа сэргээж байна. Олон улсын зах зээлд түүхий эд, амьдралын өргөн хэрэглээний бараа таваар, эмнэлгийн хамгаалалтын эд бараа нийлүүлэхээ эрчимжүүлж байна. Олон орны хүчийг нэгтгэж, хамт эм бэлдмэл, вакцин, оношилгооны багаж хэрэгсэл талын шинжлэх ухааны судалгааг түргэсгэхийг хүсэж байна гэж хэллээ. Ши Жиньпин дарга басхүү хамтдаа хичээж, олон нийтийн эрүүл мэндийн систем нь сул дорой байгаа хөгжиж буй орнуудад туслан халдвартай тэмцэх чадварыг нь нэмэгдүүлэхийг уриаллаа. Эдгээр ажил хэрэгч, чин үнэнч санал зөвлөгөө болон арга хэмжээг олон орны зүтгэлтнүүд өндрөөр үнэлж байна.
Ираны ахмад сэтгүүлч Махди Залзаде ХТРТ-ийн сэтгүүлчид хандан:
- Ши Жиньпин даргын яриа тэнгис дундах гэрэлт цамхаг мэт байлаа. Хятад улсын шинэ коронавирусийн хямралтай тэмцэх явц дахь хүчирхэг хүчин чадал дэлхий дахинд хүсэл эрмэлзэл авчирсан юм. Хятад улс амжилттай туршлагаа хуваалцсан нь дэлхийн олон орны халдвартай тэмцэхэд хүч нэмж, "COVID-19"-ийг ялан давах итгэлийг чангаллаа гэж хэлэв.
Шинэ коронавирус дэлхийн дахинд тархаж байна. Тоо бүртгэлд харуулснаар Бээжингийн цагаар 03-р сарын 28-ны 07:00 цагт дэлхийн шинэ коронавирусийн халдвар авсан хүн нийт 591802-д хүрчээ. Их 20-ийн удирдагчдын нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дэлхийн нийтээрээ эв санаа нэгтэй байж, хамтран ажиллах, хамтын дуу хоолойг илэрхийлж, эмв санаа нэгтэйгээр ил тод, дорвитой, зохицуулалттай, их цар хэмжээний, шинэлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж, халдварт өвчинтэй тэмцэнэ гэж илэрхийллээ. Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн олон улсын хамтын нийгэмлэгт хэлбэрэлтгүй итгэл, сэтгэл нэгтэй хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Дэлхий нийтээрээ хамтран зүтгэвэл хүн төрөлхтөн энэхүү томоохон тахлыг даван туулах нь дамжиггүй юм гэж хэлсэн байна.
