Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, хоол хүнсийг үрэн таран хийхийг хориглон зогсоох тухай шаардсан юм. Харин энэхүү санаачилгыг гаднын хэвлэл Хятад улс үр тарианы хомстолд орсон дохио гэж тайлбарлаж байна. Иймэрхүү үзэл бодолтой хүмүүс Хятадын соёлыг өчүүхэн ч ойлгохгүй байх нь мэдээж. Хятад улсын түүхэнд үр тариаг хүмүүсийн амьдралын чухал баталгаа гэж үзэж, урт хугацааны турш тариалангийн соёл иргэншил нь эх байгалиа хүндлэх, хүмүүс амар амгалан аз төрөхийг дээдэлж ирсэн юм. Энэ бол Хятадын удирдагчийн хоол хүнсийг үрэн таран хийхийг эсэргүүцэж байгаагийн үндэс суурь болно.
2013 оны 1-р сард Ши Жиньпин чухал заавар өгч, арвич хямгач байж, үрэн бүрэлгэхийг эсэргүүцэн, хоол хүнс үрэн таран хийхийг хориглох тухай олон удаа шаардаж байжээ. Өнгөрсөн хэдэн жилд Хятад улс “тавгаа хоослох” ажиллагаа өрнүүлэн үрэн таран хийх муу зуршилтай тэмцэж байжээ.
Өнөөдөр яагаад хоол хүнсийг үрэн таран хийхийг хориглох тухай дахин уриалах болсон вэ?
Хятад улсын үр тариа, эд барааны нөөцийн ерөнхий газрын аюулгүй агуулах, техникийн газрын дарга Ван Хун хэлэхдээ, их хүч оруулж засан цэгцэлсэн боловч үр тариаг үрэн таран хийх үзэгдэл оршсоор байна. Судалгааны дүнгээр, Хятад улсад жил бүр 35 сая тонн үр тариаг үрэн таран хийж буй бөгөөд энэ нь Хятадын үр тарианы нийт хэмжээний 6 хувьд хүрч байна. Ялангуяа хоол хүнсийг үрэн таран хийх үзэгдэл ноцтой хэвээр байна гэжээ.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн газар зүйн шинжлэх ухаан болон эх баялгийн судалгааны газрын ахлах судлаач Чэн Шэнкүй 2012 оноос баг бүрдүүлэн Хятадын төлөөлөх чанартай 4 хотын 366 гуанз ресторанд судалгаа хийсэн байна. Түүний ажиглалтаар олон нийтийн хэрэглээний салбар ялангуяа хурим найр гэрлэлт зэрэг хэрэглээнд хоол хүнсийг үрэн таран хийж байгаа байдал ноцтой байж, хоолон ширээнд үрэн таран хийж байх хэмжээ 11.7 хувьд хүрч байна гэжээ.
2018 онд Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн газар зүйн шинжлэх ухаан болон эх баялгийн судалгааны газар түүнчлэн Дэлхийн байгалийн эх баялгийн сан хамтран нийтэлсэн “Хятадын хотуудын гуанз рестораны хоол хүнсийг үрэн таран хийж байгаа байдлын тухай тайлан”-д 2015 онд Хятадын хотуудын гуанз рестораны салбар хоол хүнсийг үрэн таран хийж байх хэмжээ 17-18 сая тоннд хүрч, 30-50 сая хүний нэг жилийн хүнсний хэрэглээтэй тэнцэж байна гэжээ.

Одоо, Хятад улс цар тахлын халдварыг үр ашигтай хазаарлан зогсоож, үйлдвэрлэл, ажил амьдралаа сэргээн, эдийн засгаа хэвийн байдалд оруулах зангилаа үед ороод байна. Энэ үед хоол хүнсийг үрэн таран хийхийг хориглох тухай заавар гаргасан нь маш чухал ач холбогдолтой. Бид хэрэглээг урамшуулах боловч үрэн таран хийхийг эсэргүүцнэ, хэрэглээнд сэдэлт өгөх боловч үрэн таран хийх үйлдлийг эсэргүүцэн хориглоно гэжээ.
Хятад улс өдгөө хоол хүнс дутагдаж байсан цаг үеэс салж, мөр бүтэн гэдэс цатгалан үеэс дунд чинээлэг нийгэмд шилжин орох түүхэн шат үед байна. Хүмүүс гэдэс цатгалан байснаас эрүүл амьдрах шаардлагатай болж байна.
Хятад улсын үр тариа жил дараалан элбэг ургац авч, нөөц хүрэлцээтэй боловч сэтгэл амар байж болохгүй.
Хоол хүнсийг үрэн таран хийхийг багасгах нь үр тариа үйлдвэрлэхэд шаардагдах ус, эрчим хүч, газар шороо тэрчлэн үйлдвэрлэлийн материалыг хэмнэж, дэлхийн бөмбөрцөг байгаль орныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн хүн амын 1/5 хувийг эзлэх хөгжиж буй том гүрэн Хятад улс өөрийгөө үр тариагаар хангах нь дэлхий дахинд авч хэлбэл маш чухал хувь нэмэр оруулсан явдал юм. Саяхан НҮБ найруулан гаргасан “Дэлхийн үр тарианы аюулгүй байдал, шим тэжээлийн байдал” тайланд шинэ төрлийн коронавирусийн нөлөөгөөр эдийн засаг уналтад орж, дэлхийн өлсгөлөн хүн ам 83 сая, цаашлаад 132 саяар ч нэмэгдэж болзошгүй гэж тэмдэглэсэн байна. Энэхүү нөхцөл байдалд Хятад улс хоол хүнсийг хэмнэн, үрэн таран хийхийг эсэргүүцэх санаачилга гаргаж буй нь зүй зохистой хэрэглээг дэмжиж буй төдийгүй 1.4 тэрбум хүн ардыг чинээлэг нийгэмд тогтвортой оруулж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулахад итгэл төрүүлж байна.
