solongonews
​Ши Жиньпин дарга бүх Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
2020-01-21 15:34
Дарга ​Ши Жиньпин бүх Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

       Юньнаньд ажиллаж буй ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 01-р сарын 20-нд Күньмин хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд очиж, сар шинийн бараа борлуулж буй байдалтай танилцан бүх Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ши Жиньпин дарга:

- Цагаан хулгана жилийн сар шинэ болж буй энэ үед миний бие бүх Хятадын ард түмэн, Хонконг, Макаогийн ахан дүүс, Тайваний элэг нэгтнүүд, гадаадад байгаа Хятадын цагаачдад сар шинийн мэнд хүргэж, шинэ жилдээ хүн ардын сэтгэл тэнүүн, улс орон цэцэглэн хөгжиж, өөдлөн мандах болтугай. Хүн бүр элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, юу санасан есөн цагаан хүсэл тань биелж, аз жаргал, баяр баясгалантай байхыг хүсэн ерөөе. Та бүхэнд эрүүл энх, гэр бүлээрээ аз жаргалтай, амар тайван, эв найртай байж, ажил үйлсдээ өндөр амжилт гаргахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье гэж мэндчиллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл