solongonews
Ши Жиньпин Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзав
2022-09-16 11:05
Ши Жиньпин Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзав.

   Орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө Ши Жиньпин дарга Самарканд төрийн зочны ордонд Азербайжаны ерөнхийлөгч Илхамь Алиевтай уулзав.

   Ши Жиньпин онцлохдоо "Энэ жил Хятад Азербайжан дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.Азербайжаны ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг Хятад улс дэмжиж байна. Хоёр тал хоёр орны харилцааг стратегийн үүднээс харж, төлөвлөж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг тогтворжуулан гүнзгийрүүлж, баттай үр дүнд хүрэхэд түлхэц өгөх ёстой".

   Ши Жиньпин хэлэхдээ "Одоогийн байдлаар олон улсын байдал гүн гүнзгий, ээдрээтэй хувьсал болж байна.Нөхцөл байдал ээдрээтэй байх тусам олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой. Арабын тал Хятадтай хамтран дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийг ахиулахад таатай байна. Хоёр тал худалдааны цар хүрээг өргөтгөж, худалдааны бүтцийг оновчтой болгож, Хятад,Европын чиглэлийн ачааны галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлж, олон улсын нийлүүлэлтийн хэлхээг жигдрүүлэх ёстой. Хятад, Азербайжан “Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны зам улам өргөн хүрээтэй болж байна гэж үзэж байна. Хоёр талын ард түмэн, соёлын харилцаагаа бэхжүүлж, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх ёстой. Хятад болон Азербайжан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагатай хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахыг дэмжиж байна".

    Ильхам Алиев хэлэхдээ "Азербайжан, Хятад бол жинхэнэ стратегийн түнш, хоёр тал олон улсын үйл хэрэгт нягт харилцаж, хоёр орны хамтын ажиллагаа тогтвортой урагшилж байна. Азербайжанд "COVID-19"-ийн вакциныг нийлүүлсэн Хятад улсад баярлаж бий бөгөөд энэ нь Хятад улсын үргэлж дэмжиж ирсэн эв нэгдлийн үзэл санааг бүрэн харуулж байна. Азербайжан, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр орны олон салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж болгон ашиглахад Азербайжаны тал бэлэн байна. Азербайжан нь нэг Хятадын бодлогыг баримталж, Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг тууштай дэмжиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадыг хагалан бутаргах аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж, Хятад улс үндсэн ашиг сонирхлоо хамгаалахыг тууштай дэмжинэ. Азербайжан Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга болон дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжиж, Хятадын талтай "Бүс ба зам"-ыг идэвхтэй байгуулахад бэлэн байна" гэжээ.

Зохиогч: ФАНЬ ВЭЙГҮӨ,ШЫХАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл