solongonews
Ши Жиньпин, Ким Жон Унд баярын цахилгаан илгээв
2020-09-09 16:08
Ши Жиньпин, Ким Жон Унд баярын цахилгаан илгээв

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ байгуулагдсан 72 жилийн ойд тохиолдуулан Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин баярын цахилгаанд тэмдэглэхдээ, БНАСАУ байгуулагдсан 72 жилийн ойн үеэр, би ХКН, Хятадын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс Намын төв хорооны дарга та болон танаар дамжуулж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам, Засгийн газар, ард түмэнд дотнын мэндчилгээ, сайн сайхны өрөөлийг дэвшүүлж байна.

БНАСАУ байгуулагдсан 72 жилийн турш, Хөдөлмөрийн намын удирдлага дор, социализмын олон ажил төрөл үсрэнгүй дэвшилтэй болжээ. Сүүлийн жилүүдэд, Намын төв хорооны дарга та БНАСАУ-ын ард түмнийг удирдан, хүчээ төвлөрүүлж эдийн засгийг хөгжүүлэн, гадаадтай хамтын ажиллагааг өрнүүлэн, чухал үр дүнд хүрэв. Найрсаг хөрш болсны хавьд бид чин сэтгэлээс баярлаж байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад БНАСАУ-ын уламжлалт найрамдал нь хоёр нам, хоёр орон, хоёр ард түмний хамтын өв хөрөнгө юм. Би Намын төв хорооны дарга тантай олон удаагаа уулзаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр нам хоёр орны харилцааг түүхийн шинэ цаг үед хөтлөн оруулжээ. Цар тахал дэлгэрснээс хойш, хоёр тал бие биеэ тусалж, хоёр орны найрамдал гүнзгийрэн хөгжсөн байна. Миний бие Хятад БНАСАУ-ын харилцааг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, намын төв хорооны дарга тантай хамт хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй шинэ ахицад хүргэж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна. БНАСАУ-д хөгжил дэвшил, ард түмэнд аж жаргал хүсье гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл