solongonews
Ши Жиньпин Хятадын Ардын Их Сургуульд ажиллав
2022-04-26 10:40
Ши Жиньпин дарга Хятадын Ардын Их Сургуульд ажиллав

     Залуучуудын баяр ойртож байгаа  05-р сарын 04-ний энэ үед ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 25-ны өдөр Хятадын Ардын Их Сургуульд ажиллан,  Үзэл суртлын хичээлийн ухаалаг танхим, музей, номын сантай танилцжээ. 

Ши Жиньпин Намын Төв Хорооны нэрийн өмнөөс тус улсын бүх үндэстний залуучуудад баярын мэнд хүргэж, Хятадын Ардын Их Сургуулийн нийт багш, оюутан, ажилчид, Хятадын өргөн олон сурган хүмүүжүүлэгчид, залуучуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

   Дарга Ши Жиньпин улс орон даяар залуучууд намын сургаалийг тууштай баримталж, улс орныхоо сэргэн мандалтад тэмүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, ард түмнээ гомдоолгүй, залуу насандаа хичээн ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэн, орчин үеийн залуучуудын хамгийн сайн үр дүнд хүрэхийн төлөө хичээнэ гэдэгт найдаж байна.

Тэрээр тус сургуулийн түүх, сургалт судалгааны үр дүн, Үзэл суртлын хичээлийн заан сургалтын бүтээлч шинэчлэлт, сурвалж бичгийг хамгаалан ашиглаж буй байдал болон онолын судалгааг бодит хэрэглээнд шилжүүлэх зэрэг байдалтай танилцан, багш сурагчдын семинарыг даргалан зохиожээ.

    Ши Жиньпин дарга: 

- Хэнд зориулж хүн хүмүүжүүлэх, ямар хүн хүмүүжүүлэх, хэрхэн яаж бэлтгэх нь боловсролын үндсэн асуудал байсаар ирсэн.Намын удирдлагыг тууштай баримталж, Марксизмын чиг баримжааг баримталж, нам, ард түмний үйл хэрэгт тууштай зүтгэж, ёс суртахууныг төлөвшүүлэх, хүнээ төлөвшүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлж, улаан генийг өвлөн авч, Хятадын эх газарт Хятадын онцлогтой дэлхийн жишигт нийцсэн их сургууль байгуулах шинэ замыг эхлүүлнэ. Олон залуучууд социалист нийгмийн үндсэн үнэт зүйлсийг бишрэгч, идэвхтэй ухуулагч, үлгэр жишээ үзүүлэгч байж, баатруудаас суралцаж, өмнөх үеийнхнээс суралцаж, үлгэр дуурайлал авч, Үндэсний сэргэн мандалтын чухал зорилтыг биелүүлэх цаг үеийн шинэ хүн байхаар хичээж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх цаг үеийн урсгалд бид шаргуу ажиллаж, зоригтой урагшлах болно гэж хэлэв.

     БНХАУ-ын Ардын Их Сургууль нь Хятадын Коммунист Намын үүсгэн байгуулсан анхны байнгын их сургууль бөгөөд 1937 онд Японы эсрэг дайны галд мэндэлсэн Шанбэй нийтийн сургууль байв. Хожим нь Хуабэйн холбоот Их Сургууль, Умрадын Их Сургууль, Хуабэй Их Сургууль зэрэг олон жилийн сургуультай урт хугацааны турш сургууль эрхлэх дунд, хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны дээд боловсрол, марксист сургаал, судалгаанд анхаарлаа хандуулж, "Хятад улсын хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны дээд боловсролын салбарт туг далбаа" хэмээгддэг.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл