Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 19-ний орой Макаогийн онцгой бүсийн засаг захиргааны оройн хүлээн авалтад оролцож, үг хэлсэн байна. Ши Жиньпин дарга:
- Макао эх оронтойгоо нэгдсэн 20 жилийн хугацаанд Макаогийн түүхэнд эдийн засгийн хөгжлөөр хамгийн түргэн, ард иргэдийн амьдрал хамгийн ихээр сайжирсан бөгөөд Макаогийн эх орон нэгтэй ахан дүүс агуу их эх орны нэр хүнд, яруу алдрыг хамгийн ихээр мэдэрсэн цаг үе болох юм. Макаогийн эдийн засаг, нийгмийн хөгжил түүхэн чанартай ололт амжилтад хүрч, өөрчлөлт гарч байгаа нь “Нэг улс хоёр систем”-ийн чиг бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, төв засгийн газар болон эх орны их дэмжлэгээс болсон юм. Мөн онцгой бүсийн захиргааны нааштай хүчин зүтгэл, Макаогийн нийгмийн олон салбарын нягтрал тэмцлийн үр дүн болох юм гэж хэллээ.
Макаогийн Зүүн Азийн спортын ордны хүлээн авалтын танхимд найр наадмын уур амьсгалаар дүүрэн. Дарга Ши Жиньпин түүний гэргий Пэн Ли-Юань нар Макаогийн онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань, мөн түүний гэргий Хүө Хүйфэнь нар хамт танхимд орох үеэр олон бүгд халуун алга ташиж, баяр хүргэсэн юм. Дарга Ши Жиньпин юуны өмнө Төв засгийн газар болон Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний нэрийн өмнөөс бүх Макао хотын ард иргэдэд халуун мэндчилгээ дэвшүүлэв.
