Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 31-нд Индонезийн ерөнхийлөгч Зокотой утсаар ярилаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Индонез хоёр орон ард түмнээ дээдлэх, амь насыг дээдлэх зарчмаар холбогдох ажлын бүх хүчээрээ хийсэн юм. Хятадын тал Индонез эцэстээ цар тахлыг ялан давна гэдэгт итгэл дүүрэн байна. Индонезийн талд эрс дэмжлэг үзүүлж, Индонезод чадлынхаа хирээр эд бараа техникийн туслалцаа үзүүлж, тахлаас сэргийлэх болон эмчилгээний туршлагаа хуваалцах болно гэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Индонез бол Хятадын найрсаг хөрш болон чухал түнш юм. Хятадын тал Индонезийн талын вакцины хамтын ажиллагаа өрнүүлэх тухай анхаарал болон шаардлагыг дээд хэмжээнд чухалчилж байна гэжээ.
Тэрээр бас, Индонезийн талтай хамтаар хичээж, НҮБ-р гол болгосон олон улсын системийг хамгаалж, дэлхийн засаглалыг ахиулан, олон улсын шударга ёсыг хамгаалан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулахад бэлэн байна гэжээ.
