ХКН-ын Төв хорооны намын түүх, сурвалж бичиг судлалын хүрээлэнгийн орчуулсан Ши Жиньпиний "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай өгүүлэх нь" номын япон хэлний хэвлэлийг саяхан Төв хорооны хянан орчуулах хэвлэлийн газраас хэвлүүлэн тараав.
Ши Жиньпиний "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай өгүүлэх нь" номыг КХН-ын Төв хорооны намын түүх, сурвалж бичиг судлалын хүрээлэн редакторлон, Ши Жиньпин нөхрийн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай холбогдох 85 өгүүллийг багтжээ.
Тус номын япон хэлний хэвлэл болон урьд нь хэвлэгдсэн англи, франц хэлний хэвлэл нь гадаадын уншигчдад хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай үзэл баримтлалыг ойлгох, Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалын агуулга болон Хятадын гадаад харилцааны чиглэл бодлогыг гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой юм.
