ХКН ба Филиппиний улс төрийн томоохон голлох намууд Хятад-Филиппиний "Бүс ба Зам" улс төрийн намын зөвлөлдөх механизмыг 6-р сарын 30-ны өдөр байгуулан, анхны хурлыг видео хэлбэрээр зохион байгуулав. Уг хурал нь "Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах, эдийн засаг ба ард иргэдийн амьжиргааг хамтран ахиулах" гол сэдвийн тойронд явагдав.
ХКН-ын Төв Хорооны Олон улсын харилцааны газрын сайд Сүн Тао хэлэхдээ, “COVID-19”-ийн дэгдэлт эхэлснээс хойш Хятад, Филиппин тахлын эсрэг тэмцэхэд гар гараа холбон харилцан туслалцаа үзүүлж, ах дүүгийн найрсаг харилцааг харуулсан юм. Энэхүү хурал нь дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Дутерте нарын нэгдсэн санал зөвшилцлийг хэрэгжүүлэх, хоёр орны улс төрийн намуудын үүргийг ярилцах, "Бүс ба Зам" хамтын ажиллагааны өндөр чанартай хамтарсан бүтээн байгуулалтыг дэмжих, Хятад-Филиппиний харилцаанд шинэ ахиц дэвшил гаргах, бүс нутгийн болон дэлхийн хөгжил ба тогтвортой байдлыг хамгаалах зорилготой юм гэжээ.
Филиппиний талаас хуралд оролцож буй төрийн намын удирдагчид ХКН байгуулагдсан 99 жилийн ойд халуун дотноор баяр хүргэж, мөн тахлын эсрэг эд материалын тусламж үзүүлсэнд Хятад улсад талархал илэрхийлж, ХКН-тай нам, улс орныг удирдах туршилтын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, "Бүс ба Зам"-ын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцыг бий болгоход бэлэн байна гэжээ. Мөн .
Филиппиний тал нь нэг Хятад улсын зарчмыг тууштай дэмжиж, гаднын хүчин Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Энэхүү хуралдаанаар "Хятад, Филиппиний улс төрийн намууд өндөр чанартай " Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах хамтын санаачилга"-ыг батлав.
