Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойн тэмдэглэлт хурал дээр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, “Хятадын ард түмний аз жаргалын төлөө, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлын төлөө байх бол ХКН-ын уг санаа, умартаж болшгүй дархан үүрэг хариуцлага, мөн ч өөрчлөлт нээлтийн бодлогын гол зорилго мөн” гэсэн юм.
Хятадын хамгийн анхны эдийн засгийн онцгой бүс, мөн ч “цаг бол алт, үр бүтэмж бол амь нас” гэсэн өндөр хурдтай хот суурин нь их олон хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх газар болсон байдаг юм.
Хятадын хамгийн залуу, хамгийн их инновацтай хот болсон Шэньжэньд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс ажиллаж амьдардаг. Тоо бүртгэлээс харахад одоо эндэхийн дөрвөн хүн тутмын нэг нь бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч юм байна. Гаднаас ирсэн хүмүүсийн хувьд эхлээд энэ хот маш танил бус шиг байдаг боловч хотын захиргаанаас хэрэгжүүлдэг хөнгөлөлттэй бодлого, арга хэмжээнүүд нь төгөлгүй үйлс босгох хүсэл тэмүүлэлтэй залуучуудын сэтгэлийг аргамждаг байна. Шэньжэнь хотын залуучуудад үйлчлэх төвөөр жишээлэхэд гаднаас ирж ажил төрөл эрхлэх залуучуудад эхлээд 7 хоногийн үнэ төлбөргүй буудал, хоол ундны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөр бүр шинэ ажлын байр танилцуулдаг. Одоо тус хотод ийм төв нийт 15 бий.
