solongonews
Ши Жиньпин Шааньши мужид ажиллав
2020-04-21 09:47
Ши Жиньпин Шааньши мужид ажиллав.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 20-нд Шааньши мужид ажиллаж, мөн өдрийн үдээс хойно Шанлүө хотын харьяанд байрлах Чинлин нурууны Ню Бэй Лянгийн экологийн үндэсний дархан цаазтай бүс, Шяолин суурингийн Жиньми тосгоны ядуурлаас ангижруулж байгаа ажил байдалтай танилцжээ.

Нюбэйлян үндэсний дархан цаазат газар нь Чиньлин нурууны зүүн хэсэгт оршиж, 16 мянган 418 га талбайтай, Чиньлины зүүн хэсгийн биологийн олон талт байдал хамгийн баялаг газар бөгөөд үндэсний нэгдүгээр зэрэглэлийн дархан цаазат амьтан бөхөн болон түүний оршин амьдарч буй ой болон зэрлэг амьтдыг хамгаалж буй газар юм. Чиньлин нурууны дархан цаазат газруудын чухал бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд Нюбэйлян улсын дархан цаазат газар нь дөрөвдүгээр галбын мөсөн голын туурь бүрэн бүтнээрээ үлдэж, бөхөн, улаан тосон харгай зэрэг ховор нандин амьтан ургамал байдаг. Энэ газар бол амьтан ургамлын генийн сан болж, Хятадын биологийн олон талт байдлыг хамгаалах төлөвлөгөөний хөтөлбөрт биологийн олон талт байдлыг хамгаалах 40 тэргүүлэх бүсийн нэгээр тогтоогдсон байдаг.

Нюбэйлян үндэсний дархан цаазат газарт ажилласныхаа дараа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин мөн өдөр Шаньшин мужийн өмнөд хэсгийн Шанлө хотын Жашүй сяны Жиньми тосгонд ажиллаж, ядуурлаас ангижруулах ажилтай танилцаж, тосгоны аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулж буй байдалтай газар дээр нь танилцсан юм.

Жиньми тосгон бол уулархаг нутгийн уламжлалт тосгон юм. Зам харилцаа дөхөмгүй, тариан газар бага учраас хол ойрдоо нэр цуу мандсан ядуу тосгон байж, тосгоны хэмжээнд 188 өрхийн 553 хүн ядуу гэсэн бүртгэлтэй юм. Ард олны орлогыг нэмэгдүүлэхийн тулд тус тосгон дэлдүү хар тариалахаар ядуурлаас гарах гол ажил үйлс болгожээ. Тэд хөдөө аж ахуйн 5 том аж ахуйн нэгжийг урьж ирүүлэн дэлдүү тариалах биг датагийн төв байгуулж, жилд 20 сая уут дэлдүү үйлдвэрлэх үйлдвэр болон 1000 тонн дэлдүүг нарийн боловсруулах үйлдвэр байгуулж, 5 том дэлдүү бойжуулах ухаалаг хүлэмж барьжээ. 2017 онд тус тосгон бүхэлдээ ядуурлаас гарч, 2019 онд нийт 187 өрх 549 хүн ядуурлаас ангижирч, ядуурлын хэмжээ нь 2015 оны 21.85%-с 2019 онд 0.23% болон буурчээ. Өдгөө Жиньми тосгоны айл болгон аж ахуй эрхэлж, хүн бүхэн хийх ажилтай байж, ядуу айл өрхүүд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр баян чинээлэг болж, "хар дэлдүү ядуурлаас ангижруулах алтан дэлдүү" болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл