solongonews
Ши Жиньпин дарга: - Хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө ямар ч золиос гаргахаас буцахгүй
2020-05-22 19:43
Дарга Ши Жиньпин: - Хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө ямар ч золиос гаргахаас буцахгүй

      Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 22-ны үдээс хойш Өвөр Монголын төлөөлөгчийн дунд ирж тэдэнтэй хамт Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үеэр хэлсэн үгэндээ:

- Манай нам өөрийн хувийн ашиг сонирхолгүй бөгөөд нам нь олон түмний эрх ашгийг ямагт нэн тэргүүнд тавьдаг. Цар тахал дэгдэж байх үед бидэнд хүмүүсийн амь нас, бие махбодийн эрүүл мэндийн аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой гэдгийг бид анхнаас нь тодорхой хэлсэн. Ард түмэн эрхэм дээд, амь нас эрхэм дээд. Хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө ямар ч золиос гаргахаас буцахгүй гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл