solongonews
Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалах эерэг хүч
2022-07-14 10:39
Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалах эерэг хүч

 

Хүнсний аюулгүй байдал бол дэлхийн энх тайван, хөгжлийн чухал баталгаа юм. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг бүтээн байгуулах чухал үндэс суурь бөгөөд хүн төрөлхтний тогтвортой хөгжил, ирээдүйтэй холбоотой.

Ши Жиньпин дарга хүнсний аюулгүй байдлын асуудлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хүнсний аюулгүй байдлын санаачилга, тариалангийн талбайн улаан шугам, үр тарианы нөөцийг зохицуулах зэрэг чухал асуудлаар дэлгэрэнгүй танилцууллаа. Өнгөрсөн оны есдүгээр сард Ши Жиньпин дарга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт оролцохдоо дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг хамтын ажиллагааны найман гол чиглэлийн нэг болгон, хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон хүнийг өлсгөлөнгөөс хол байлган, олон улс орон, бүс нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой чадавхийг сайжруулж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх боломж олгохыг зорьжээ.

Дэлхийн өлсгөлөнтэй тэмцэхийн тулд хамтран ажиллана

Зууны тахал, зууны өөрчлөлтүүд давхцаж, Дэлхийн эдийн засгийн сэргэлт тэнцвэргүй байна. Сүүлийн 10 жилд дэлхий даяарх ядуурлыг бууруулах ололт амжилтыг цар тахал залгилаа. Өлсгөлөн хүмүүсийн нийт тоо 800 сая орчимд хүрч, хүнсний аюулгүй байдал болон бусад асуудал хүнд болоод байна. Цар тахал цаашид хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлтэд нөлөөлж, өлсгөлөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт ноцтой сорилт тулгарч байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан 2021 оны "Дэлхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн байдал" тайланд дурдсанаар: 2020 онд дэлхийн хүн амын бараг гуравны нэгийг хангалттай хоол хүнсээр хангах боломжгүй болж, хүн амын тоо ганцхан жилийн дотор 320 саяар нэмэгдлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли:

- Одоо үргэлжилж буй цар тахал, орон нутгийн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд дэлхий даяар хүнсний системийг илүү эмзэг болгож байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Зах зээл, худалдааны хэлтсийн захирал Бубекер Бен Берхассан энэ тахал "Дэлхийн хүнсний аюулгүй байдалд удаан хугацаагаар нөлөөлнө" гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дэлхий нийт 2030 он гэхэд "Өлсгөлөнг арилгах" зорилтод хүрч чадахгүй байгаа тул "Яаралтай, зоримог арга хэмжээ авах, ялангуяа хүнсний хүртээмжийн тэгш бус байдлыг арилгах арга хэмжээ авах шаардлагатай байна гэж хэллээ.

Ши Жиньпин дарга хариуцлагын тухайд дэлхийн өнцөг булан бүрийн олон талаас нь бодож, дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулан, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд хүнсний аюулгүй байдлыг хамтын ажиллагааны гол чиглэл болгож, Хятад болон бусад улс дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх чин сэтгэл нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалах эерэг хүч юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Алис Чабана:

- Хятад улсын дэвшүүлж буй дэлхийн хөгжлийн санаачилга хүнсний аюулгүй байдлыг хамтын ажиллагааны гол салбаруудад хамруулах нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэхэд ашигтай. Мөн НҮБ-тай дэлхийн хамтын ажиллагаа, тэргүүлэх чиглэлийг бэхжүүлэх, олон талт үзлийг сэргээх алсын хараатай нийцэж байна. Улс орнууд инновацийг сайжруулах, газрын доройтолтой тэмцэх, илүү тогтвортой хүнсний тогтолцоог бий болгох туршлага, шилдэг аргуудыг хуваалцах ёстой.

Хятад улс хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч, хүнсний асуудлыг шийдвэрлэхийг төрийн удирдлагын нэн тэргүүний зорилт гэж үзсээр ирсэн. Дэлхийн тариалангийн талбайн есөн хувийг эзэлдэг тус улс 1.4 тэрбум гаруй хүний хүнсний асуудлыг шийдэж, "Хангалтгүй хооллолт"-оос "Гэдэс цатгалан" руу урагшилж, "Сайн хооллох" уруу хөгжсөн түүхэн өөрчлөлтийг буй болгов. 2021 онд Хятадын нийт үр тарианы үйлдвэрлэл 1.3657 тэрбум жинд хүрч, долоон жил дараалан 1.3 триллион жинг давж, түүхийн шинэ хуудсыг бичсэн. Цар тахлын нөлөөн дор ийнхүү амжилтад хүрэх нь тийм ч хялбар асуудал биш байлаа. НҮБ-ын Хүнсний дээд хэмжээний уулзалтын тусгай элч Калибата:

- Хятад улс үр тарианы нөөцөө сайн зохицуулж чадсан нь Хятадын ард түмний хүнсний хангамжийг хангаад зогсохгүй дэлхийн ард түмний хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулж байна гэж хэллээ.

Өмнөд - Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талт хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлнэ

Бүх улс орон хамтдаа хөгжихөд л жинхэнэ хөгжлийг биелүүлж, бүгд хамтдаа цэцэглэн хөгжиж чадвал жинхэнэ хөгжил цэцэглэнэ.

Өнгөрсөн жилүүдэд Хятад улс хөдөө аж ахуйн хэрэгцээтэй улс орон, бүс нутгуудад хөрөнгө оруулалт хийж, үр тарианы үйлдвэрлэл, боловсруулалт, агуулах, ложистик, худалдааны технологи, туршлагыг сайжруулсаар ирсэн. Ялангуяа, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах үйл явцад Хятад улс болон тус зам дагуух улс орнууд хүнсний салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

1979 онд Хятад улс анх удаа гадаадад эрлийз тутарганы үрийг нийлүүлсэн. 40 гаруй жилийн дараа Хятадын эрлийз тутарга нь Ази, Африк, Америк тивийн олон арвин улс орон, бүс нутагт түгээн, тариалсан талбай нь жилийн найман сая гад хүрчээ. Хятадын судлаачид 40 гаруй жилийн турш Энэтхэг, Пакистан, Вьетнам, Мьянмар, Бангладеш зэрэг улс орнуудад очиж санал зөвлөгөө өгч, хөгжиж буй 80 гаруй оронд олон улсын сургалт явуулан, эрлийз тутарганы 14 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ.

Мадагаскарт 10 гаруй жил сурталчилсны дараа орон нутагт Хятадын эрлийз тутарга тариалах талбай ихээхэн сайжирч, нутгийн иргэдийн хүнсний хомсдол мэдэгдэхүйц их сайжирсан. Тутарганы зургийг өөрийн улсын мөнгөн дэвсгэртдээ хэвлэсэн байдаг. Ирээдүйд Мадагаскар Африкийн цагаан будаа экспортлогч статусаа сэргээх гэсэн олон жилийн хөгжлийн зорилгодоо хүрнэ гэж нутгийн иргэд үзэж байна.

Пакистанд эрдэнэшишийн үйлдвэрлэл үндсэндээ эрэлт хэрэгцээг хангаж чаддаг ч шар буурцаг нь импортоос ихээхэн хамааралтай байдаг. Хятадын "Эрдэнэшиш - шар буурцгийн нийлмэл тарих технологи"-оос сургамж авсны дараа одоо байгаа эрдэнэшишийн тариалангийн талбайд шар буурцгийн нийлмэл тариалалт нь шар буурцгийн азотыг бэхлэх шинж чанарыг ашиглан азотын бордооны хэмжээг бууруулаад зогсохгүй эрдэнэшишийг сүүдэрлэх, хөргөхөд ашиглах боломжтой. Ийм шинэ технологи нь Пакистаны хөдөө аж ахуйн тариалалтад "Сайхан өөрчлөлт" авчирч байна гэж нутгийн иргэд хэлж байна.

Хятад улс хамтын хөгжлийг дэмжих замдаа бусад улс орнуудад тулгамдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд илүүхэн хүчин чармайлт гаргаж байна. 2016 оноос хойш Хятад улс Ази, Африк, Латин Америкийн 50 гаруй оронд хүнсний яаралтай тусламжийг тасралтгүй үзүүлж, гамшигт нэрвэгдсэн олон сая хүнд тус дэм үзүүлсэн юм.

Саяхан Хятадаас Угандад хүнсний тусламж үзүүлэх төслийн гүйцэтгэлийн гэрчилгээнд гарын үсэг зурах ёслол болов. Уганда улсын Караможа муж ган гачигт нэрвэгдэж, хүнсний асуудал маш хүнд байсан. Хятад улс НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн газрын хоол тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд Угандагийн 130000 гаруй хүүхдэд тэжээллэг хоол өгч, эмзэг бүлгийн 70000 гэр бүлийн гишүүдэд хүнсний тусламж үзүүлжээ. НҮБ-ын Уганда дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Мегаге:

- БНХАУ-ын хандив нь ЕБС-д сургуулиуд хаагдсан үед ч сургуулийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн хоол хүнсээр хангах боломж олгож, сурагчдыг тэжээллэг хоолны хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцахыг урамшуулж байна илэрхийлсэн.

Саяхан Өмнөд - Өмнөдийн хамтын ажиллагааны итгэлцлийн сангийн гуравдугаар үе шат албан ёсоор хэрэгжиж эхлээд байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чю Дүнюй:

- Өмнөд-Өмнөдийн болон гурван талын хамтын ажиллагаа нь дэлхийн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, ядуурал, тэгш бус байдлын сорилтыг шийдвэрлэх чухал шийдэл юм. Хятад улс НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны стратегийн чухал түнш байсаар ирсэн. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Хятадын тууштай хувь нэмэрт гүн талархаж байгаагаа илэрхийлж, түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, өмнөд бүсийн хэтийн төлөвийг өргөжүүлэн, Өмнөд - Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талын хамтын ажиллагаа, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг түргэсгэх болно гэж хэлэв.

Хятадын үр тарианы зах зээлийн асар их боломжийг хуваалцана

Үйл ажиллагааны чиг хандлагаа баримталж, Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх амлалтаа чин сэтгэлээсээ биелүүлж, үр тарианы зах зээлийн нээлтийг тасралтгүй өргөжүүлэн, гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан.

Хятад улс үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадын үр тарианы асар том зах зээлийг дэлхийн үр тариа үйлдвэрлэгч гол орнуудтай хуваалцдаг. Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэнээс хойших 20 гаруй жилийн хугацаанд хөдөө аж ахуйн холбогдох бүтээгдэхүүний импортын квот, лиценз зэрэг тарифын бус арга хэмжээнүүдийг цуцалж, улаан буудай, эрдэнэшиш, цагаан будааны импортын тарифын квотын зохицуулалтыг хэрэгжүүлж, импортын татварыг эрс буурууллаа. Амуу будааны импортын хэмжээ дэлхийд 5-22 хувь болон өсөж, 2021 онд амуу будааны импортын нийт хэмжээ 165 сая орчим тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн байна.

Камбожийн цагаан будааны холбооны тоо баримтаас үзвэл энэ оны 01-р сард Камбож улс 34 улс орон, бүс нутагт 53 мянган тонн цагаан будаа экспортолсны 31 мянган тонн нь Хятадад экспортлогдсон нийт экспортын 59 хувийг эзэлж байгаа юм. Бүс нутгийн хөдөө аж ахуйн томоохон орон болох Хятад улстай хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр Зүүн өмнөд Азийн орнууд үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үр тарианы нийлүүлэлт, тээвэрлэлтийг баталгаажуулан, хүнсний аюулгүй байдлыг хангахад тус дэм болно гэж Тайланд улсын CP менежмент коллежийн дэд захирал, Siam Think Tank-ийн дарга Хунфэн хэлж байна.

Өнгөрсөн онд болсон Хятадын олон улсын импортын дөрөв дэх яармагийн үеэр Хятадын үр тарианы компаниуд ADM, Bunge, Cargill, Louis Dreyfus Group болон бусад олон улсын үр тарианы компаниудтай үр тариа импортлох томоохон захиалгад гарын үсэг зурж, солилцоо, хамтын ажиллагааг улам нягтруулан, дэлхийн хүнсний хангамжийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээг тогтвортой байлгаж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан байна.

2019 оны 08-р сард Бразилийн Сан Пауло муж Хятадын Шанхай хотод анхны гадаад дахь хөрөнгө оруулалт, худалдааны төлөөний газрыг байгуулжээ. Сан Пауло мужийн Хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Густаво Жункейра:

- Бразилийн аж ахуйн нэгжүүд Хятадын энэхүү асар том зах зээлийн эдийн засаг, үйлдвэрлэлийн хэтийн төлөвийг ойлгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа хийх нь маш чухал юм. Тус байгууллага Сан Пауло мужийн бизнес эрхлэгчдэд Хятадын зах зээлийг танин мэдэхэд нь туслахын тулд шаргуу ажиллаж, хоёр орны хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын худалдааг төрөлжүүлэн, чанартай хөгжлийг дэмжиж байна.

Хятадын хүнсний аюулгүй байдлыг дэлхий нийтээс салангид ойлгож болохгүй.  Дэлхийн хүнсний аюулгүй байдалд ч Хятад улсын хувь нэмэр шаардагддаг. Хүнсээр өөрийгөө хангах гайхамшгийг бүтээсэн Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын засаглалд идэвхтэй оролцож, олон улс орнуудтай эв нэгдэлтэй хамтын ажиллагааг хөгжүүлсээр байна. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн эрүүл хөгжил, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангаж хамгаалахад шинэ хувь нэмэр оруулах болно.

Зохиогч: ЧЮЙ СУН, ЧЮЙ ПЭЙ, ШЕ ЯХУН
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл