solongonews
Дарга Ши Жиньпиний нийгмийн баталгааны тухай 15 чухал үг
2022-04-22 10:14
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нийгмийн баталгааны тухай 15 чухал үг.

Энэ сарын 16-ны өдөр хэвлэгдсэн Хятадын “Үнэн” сэтгүүлийн 8 дахь дугаарт ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “Хятад улсын нийгмийн баталгааны үйлсийн өндөр чанартай, тогтвортой хөгжлийг ахиулъя” гэсэн чухал өгүүллийг нийтэлсэн байна. Энэ бол 2021 оны 02-р сарын 26-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны 28 дахь удаагийн хамтын судалгаанд хэлсэн үг болох юм.

1. “Нийгмийн баталгаа нь үндэсний аюулгүй байдлын том асуудал”

Нийгмийн баталгаа бол ард түмний амьжиргааг хангах, сайжруулах, нийгмийн тэгш байдлыг хангах, сайн сайхан байдлыг дээшлүүлэх үндсэн тогтолцооны баталгаа болох юм.

Тэр нь мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах, өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн үр шимийг олон түмэнд хүртээх боломжийг олгох чухал зохион байгуулалтын зохицуулалт бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах үйлдэлтэй үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал юм.

2. “Хятад улс дэлхийн хамгийн том нийгмийн баталгааны системтэй ”

Одоогийн байдлаар Хятад улс нийгмийн даатгал, нийгмийн тусламж, нийгмийн халамж болон бусад тогтолцоог багтаасан нийгмийн баталгааны бүрэн ажиллагаатай тогтолцоо үндсэндээ бүрдэж, 1 тэрбум 360 сая хүн амыг эрүүл мэндийн үндсэн даатгалд хамруулж, 1 тэрбум орчим хүнийг үндсэн тэтгэврийн даатгалд хамруулснаар дэлхийн хамгийн том нийгмийн баталгааны системтэй болж бүрэлдсэн байна.

Энэ нь ард түмний сайн сайхан амьдралыг бий болгох бат бөх суурийг тавьж, ядуурлын эсрэг тэмцэлд ялахад хүчтэй дэмжлэг үзүүлж, төлөвлөсөн ёсоор чинээлэг нийгмийг байгуулж, зуун жилийн эхний зорилтоо биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.

3.”Нэн олон хүнийг нийгмийн баталгааны системд хамруулна”

ХКН-ын XIX төв хорооны 5-р бүгд хурал Хятад улсын ойрын 5, бүр 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад илүү илэрхий, бодитой ахиц дэвшил гаргахыг шаардав. Нийгмийн баталгаа нь ард түмний хамгийн шууд бөгөөд хамгийн бодит ашиг сонирхолд хамаатай бөгөөд бид дахин хуваарилалтыг нэмэгдүүлж, харилцан туслалцах чиг үүргийг бэхжүүлж, нийгмийн баталгааны тогтолцоонд олон хүнийг хамруулах ёстой. Ингэснээр ард түмнийг илүү найдвартай, хангалттай аюулгүй байдлыг хангахад дэмжиж,ард түмний олон түвшний, олон талт хэрэгцээг хангахын тулд хүн амыг бүхэлд нь хамарсан, хот хөдөөг нэгтгэсэн, шударга, нэгдмэл, тогтвортой нийгмийн баталгааны олон түвшний тогтолцоог боловсронгуй болгож, нийгмийн баталгааны нягт сүлжээг цаашид бүрдүүлнэ.

4. “Ил тод Хятадын онцлогтой нийгмийн баталгааны системийг бүтээн байгуулжээ”

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин, нийгмийн байдал, соёлын онцлог өөр өөр байдаг тул нийгмийн баталгааны тогтолцоо нь харилцан адилгүй байх нь гарцаагүй. Бид гадаадын нийгмийн баталгааны ашигтай туршлагаас суралцахад анхаарч ажиллах ёстой бөгөөд зөвхөн дөхөм хуулбарлах биш, харин үндэсний нөхцөл, идэвхтэй эрэл хайгуул, зоримог шинийг санаачилгад тулгуурлан, өнөөдрийг болоход Хятадын онцлогтой нийгмийн баталгааны системийг амжилттай байгуулж чадсан байна.

5.Шинжлэх ухаанч аргаар “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”буюу нэн урт хугацаан дахь нийгмийн баталгааны ажлыг төлөвлөнө

ХКН-ын XIX төв хорооны 5-р бүгд хурлаар “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улсын нийгмийн баталгааны салбарын хөгжлийн төлөвлөгөөг тодорхой болгожээ. Системийн үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн шинэ үе шат, хөгжлийн шинэ үзэл баримтлал, хөгжлийн шинэ хэв маягийн дэвшүүлсэн шинэ шаардлагуудыг ухамсарлаж, “тавыг нэг цогцжуулах” ажлыг бүхэлд нь дэмжих нийгмийн баталгааны ажлыг ахиулж, төлөвлөх хэрэгтэй.

Стратегийн алсын харааг бий болгож, ард түмний өндөр чанартай амьдралын хүлээлтэд нийцүүлэн, хүмүүсийн бүх талын хөгжил, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийн үйл явцад дасан зохицох шаардлагатай байна. Мөн залуучуудын боловсролыг тасралтгүй дэмжих, хүүхдүүдийн боловсрол, хөдөлмөрийн орлого, өвчтэй өндөр настнуудыг эмчилгээнд хамруулах,сул дорой хүмүүсийг дэмжин туслах чиглэлээр шинэ ахиц дэвшил гарсан.

Ойрын 5, 15, цаашилбал 30 жилийн хугацаанд Хятад улсын хүн амын насжилт, дундаж наслалт, боловсрол хүртэх жилийн өсөлт, ажиллах хүчний бүтцэд гарсан өөрчлөлт, эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, судалж, дүгнэх шаардлагатай байна. Нийгмийн баталгааны өмнө тулгарч болох шинэ нөхцөл байдал, шинэ асуудлуудад дүн шинжилгээ хийж, ажлын үр ашгийг дээшлүүлж, урьдчилан магадалж, идэвхтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Гадаадад нийгмийн баталгааны хөгжилд анхаарал хандуулж, туршлага, сургамж авч, Латин Америк шиг мухар сохроор “баталгааны түвшийг хөөцөлдөж”, “дунд орлогын урхинд” орохгүй байхыг хичээх хэрэгтэй.

6. “Эдийн засгийн хөгжил бол нийгмийн баталгааны хөгжлийн чухал суурь мөн”

Бид хэзээд нэг ёсыг мартаж болохгүй , даруй эдийн засгийн хөгжил бол нийгмийн баталгааны хөгжлийн чухал суурь мөн юм.

7. “Хятад улсын нийгмийн баталгааны тогтолцооны өөрчлөлт шинэчлэл нэгэнт нэгдэл байдалтай болж, өндөр үр ашигтай үе шатанд шилжлээ”

Нийгмийн баталгааны олон тал, нийгмийн баталгааны салбар болон бусад холбогдох салбаруудын хоорондын уялдаа холбоог сайтар ойлгож, ерөнхий төлөвлөлт, уялдаатай ахиулахын чадварыг дээшлүүлж, олон төрлийн шинэчлэлийг бүхэл бүтэн нэгдэл болгохыг баталгаажуулах шаардлагатай байна. Асуудлыг шийдвэрлэх чиг баримжаагаа чангатгаж, нийгмийн баталгаанд хүчтэй тусгалаа олсон иргэдийн хамгийн анхаарал хандуулж бий тулгам шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудыг сайтар анхаарч, нийгмийн баталгааны тогтолцооны бүтээн байгуулалтыг хязгаарлаж буй саад тотгорыг арилгахад хичээж, шинэчлэлийг тасралтгүй урагшлуулах хэрэгтэй.

Тэтгэврийн даатгалын тогтолцооны хөгжлийг түргэтгэж, ахмад настны болон эмнэлгийн суурь даатгалын санхүүжилт, тэтгэврийн зохицуулалтын механизмыг боловсронгуй болгож, тэтгэврийн тогтолцооны хамрах хүрээг өргөтгөж, хөгжлийг стандартчилах шаардлага тавигдаж байна. Эмнэлгийн суурь даатгал, ажилгүйдлийн даатгал, хөдөлмөрийн ослын даатгалын ерөнхий төлөвлөлтийг мужийн хэмжээнд өрнүүлж, төв, орон нутгийн эрх мэдэл, зарцуулалтын хариуцлагыг цаашид тодорхой болгох шаардлагатай байна. Хөдөө бүс нутгийн нийгмийн тусламжийг хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн ерөнхий төлөвлөлтөд тусгаж, хөдөөгийн нийгмийн тусламжийн тогтолцоог боловсронгуй болгож, өдөр тутмын тусламжийн арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна.

Цагаач ажилчид, хөдөлмөр эрхэлдэг иргэдийн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, хөдөлмөрийн шинэ хэлбэрийг бий болгож, ахмад дайчдын аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгож, ахмад настны асрамжийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон өнчин хүүхдүүдэд туслах нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгоно.

8. “Өндөр насны суурь даатгалын улсын нэгдсэн төлөвлөлтийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ”

2018 оноос хойш Хятад улс даатгалд зориулсан төвлөрсөн зохицуулалтын сангийн тогтолцоог хэрэгжүүлж, зөвхөн өнгөрсөн онд хөгжингүй зүүн бүс нутаг төв, баруун бүс, хуучин аж үйлдвэрийн суурь мужуудад 176 тэрбум 800 сая юань хуваарилсан байна.

Энэ нь нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын бүс нутгийн бүтцийн тэнцвэргүй байдлыг намдуулж, тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгоход дэмжлэг үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ бүс нутгийн тэнцвэргүй байдлын асуудал үндсэндээ шийдэгдээгүй байгаа тул өндөр насны суурь даатгалын үндэсний ерөнхий төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

9. “Эмчилгээний даатгал,эрүүл мэндийн даатгал,эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэлийг ахиулна”

Анагаах ухааны хөгжил,хүн амын хөгшрөлт хурдацтай хөгжиж, ялангуяа ахмад настнуудын дунд архаг өвчний тархалт нэмэгдэж, анагаах ухааны технологи хөгжихийн хэрээр олон өвчлөл “эмчлэх эмгүй” байснаа “эмчилж болох буюу эмчилгээний хяналтад байдаг” болон өөрчлөгдсөн. Энэ нь даатгалын зардал улам их бэрхшээлтэй тулгарч, асар их дарамттай болсон байна. Үүнд бид эмчилгээний даатгал ,эрүүл мэндийн даатгал,эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэлийг ахиулах шаардлагатай байж,санхүүжилт, эмчилгээний зохицуулалтын механизмыг боловсронгуй болгож, эм, эмийн хэрэгслийн улсын төвлөрсөн худалдан авалтын шинэчлэлийг ахиулж, эмнэлгийн даатгалын төлбөрийн аргын шинэчлэлийг гүнзгийрүүлж, эмнэлгийн үйлчилгээний үнэ бүрдэх механизмыг сайжруулж, эмнэлгийн даатгалын сангийн үр ашгийг дээшлүүлнэ.

10. “Хуулиар тогтоосон тэтгэврийн насыг сунгах шинэчлэлийн зорилтыг саадгүй хэрэгжүүлэхийг дэмжинэ”

Сүүлийн жилүүдэд хүн амын хөгшрөлтийн төвшин өндөр хөгжингүй орнууд болон хөгжиж буй улс орнууд хуулиар тогтоосон тэтгэврийн насыг сунган хойшлуулах шинэчлэлийн төлөвлөгөө гаргаж ирсэн ч хэрэгжилт нь жигдрээгүй байна. Бид шинэчлэлийн чиг хандлага, ахиц, эрчмийг зөв ойлгож, олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлж, бүх нийгмийн зөвшилцөл, хамтын ажиллагааг дээд зэргээр нэмэгдүүлж, энэхүү шинэчлэлийн зорилтыг саадгүй хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой.

11. “Нийгмийн баталгааны системийн хөгжилд хууль дээдлэх ажлыг ахиулах нь маш чухал”

Нийгмийн баталгааны ажлыг хууль тогтоомж, хууль сахиулах, шударга ёс зэрэг хууль сахиулах талаас нь эрчимжүүлж, нийгмийн баталгааг хууль дээдлэх замаар эрүүл саруул хөгжүүлэх хэрэгтэй. Нийгмийн баталгааны хууль тогтоомжийг чангатгах, нийгмийн даатгал, нийгмийн халамж,нийгмийн тусламжийн тухай зэрэг холбогдох хуулиудыг боловсруулах, шинэчлэх ажлыг түргэтгэж, бүх шатны засгийн газар, албан байгууллага, хувь хүн ,нийгмийн баталгааны эрх, үүрэг, хариуцлагыг нийгэмд хуулийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай байна.

12. Ард түмний “тэтгэврийн мөнгө”, “амь насаа аврах мөнгө”, “тусламжийн мөнгө”, “буяны мөнгө” бүрийг хамгаална

Нийгмийн баталгааны сангийн хяналтын тогтолцоог хуулийн дагуу боловсронгуй болгож, сангийн үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэн шийдвэрлэж, сангийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна. Бид нийгмийн баталгааны янз бүрийн сангуудыг хууран мэхлэх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэх ёстой. Ард түмний “тэтгэврийн мөнгө”, “амь насаа аврах мөнгө”, “тусламжийн мөнгө”, “буяны мөнгө” бүрийг заавал хамгаалах хэрэгтэй.

13. “Нийгмийн баталгааны боловсронгуй менежментийг бэхжүүлнэ”

Төвөөс муж, хот, шянь, шян балгас (гудамж) хүртэлх таван түвшний нийгмийн баталгааны удирдлагын тогтолцоо, үйлчилгээний сүлжээг боловсронгуй болгож, удирдлагын боловсронгуй байдал, үйлчилгээний төвшинг дээшлүүлэхэд улам их хүчин чармайлт гаргаж, нийгмийн баталгааны засаглалын үр ашгийг сайжруулах шаардлагатай байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлтийн хурдацтай өөрчлөлтийн чиг хандлагад дасан зохицож, нийгмийн даатгалын харилцааны бүртгэл, шилжүүлэг, үргэлжлүүлэх арга хэмжээг сайжруулж, нийгмийн халамжийн үйлчилгээг нарийвчилсан бөгөөд боловсронгуй болгоно. Үндэсний нийгмийн даатгалын төрийн үйлчилгээний нэгдсэн платформыг боловсронгуй болгож, интернэт, том дата, үүлэн тооцоолол болон бусад мэдээллийн технологийн инновацийн үйлчилгээний загварыг бүрэн ашиглаж, нийгмийн даатгалын зохицуулалтын дижитал өөрчлөлтийг цаашид ахиулна.

Уламжлалт үйлчилгээний арга ухаан, ухаалаг үйлчилгээний инноваци хоёрыг зэрэгцүүлэн баримталж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт бүлгийн онцлогт тохируулан илүү дотно, халуун сэтгэлээр нийгмийн баталгааны үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байна.

14. “Цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх ажил болон эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдалд үзүүлэх нийгмийн баталгааны үйлдлийг бэхжүүлнэ”

Энэхүү удааны коронавириусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын талаар амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг нэгтгэн дүгнэж, төрөлт, хөгшрөлт, өвчлөл, нас баралт гэх мэт урьдчилан магадалж болох уламжлалт эрсдэлийг даван туулаад зогсохгүй гэнэтийн болон таамаглах аргагүй томоохон эрсдэлийг даван туулж чадахад цаг ямагт бэлэн байх хэрэгтэй.

15. “Өндөр нэгдмэл чанартай стандартчилсан системийг бий болгоно”

Хятад улс нийгмийн баталгааны тогтолцоог бий болгох эхэн үед бүх орон нутгийг зоригтой шинийг санаачилж, үргэлжлүүлэн эрэл хайгуул хийхийг уриалсан. Эдүгээ улсын нийгмийн баталгааны тогтолцоо тасралтгүй хөгжихийн хэрээр нийгмийн баталгааны тогтолцооны бүтээн байгуулалт үндэсний хэмжээнд нэгдэх шаардлага гарсан байна. Иймийн тулд системийн системийн үйл ажиллагааны удирдлага, хяналтыг бэхжүүлэх ажилд анхаарал хандуулах ёстой юм.

Бүх бүс нутаг ерөнхий нөхцөл байдлын талаарх ойлголтыг бий болгож, тогтолцооны шинэчлэлийн шаардлагыг нухацтай хэрэгжүүлж, дүрэм журмыг зөрчиж “орон нутгийн бодлого” гаргахгүй байх ёстой. Бүс нутаг хоорондын нийгмийн баталгааны түвшний ялгааг тодорхой хугацаанд зөвшөөрч болох ч нэгдсэн тогтолцооны зорилгыг ганхуулах боломжгүйг бүрмөсөн ойлгох бөгөөд үүнийг даган мөрдөж хийх ёстой.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл