solongonews
Ши Жиньпин дарга МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга харилцан мэндчилгээ дэвшүүлэв
2020-01-03 22:43
Дарга Ши Жиньпин МУ-ерөнхийлөгч Х.Баттулга харилцан мэндчилгээ дэвшүүллээ.

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга нар 2020 оны 01-р сарын 01-нд  харилцан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин мэндчилгээндээ: 2019 он бол Хятад, Монголын харилцаанд чухал ахиц дэвшил гарсан он жил юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Ерөнхийлөгч та өнгөрсөн оны 04-р сард Хятад улсад төрийн айлчлал хийж, "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 2-р чуулга уулзалтад оролцсон бөгөөд бид санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хятад, Монголын харилцааны хөгжлийг би маш чухалд авч үздэг. Шинэ онд ерөнхийлөгч тантай хамт хүчин чармайлт гарган, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг үргэлжлүүлэн шинэ ахиц дэвшилд хүргэж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь улам сайн хүртээхэд бэлэн байна гэсэн байна.

Х.Баттулга мэндчилгээндээ: 2019 онд МУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн түүхт чухал он жил болж өнгөрлөө. Хоёр ард түмний хамтын хүчин чармайлтаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тал бүрээр ахиж хөгжлөө. Мөнхийн хөрш болсон Монгол, Хятад хоёр орон нэг нэгнийхээ хөгжлийн зам, ашиг сонирхлыг хүндэтгэхийн зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдал, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Ноён тантай нягт хамтын ажиллагаатай байхад миний бие бэлэн байна. БНХАУ улам цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөж байна гэж мэндчилсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл