solongonews
“Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид”-ын ажлыг сайн хийнэ
2022-04-26 10:28
“Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид”-ын ажлыг сайн хийнэ.

    Хятадын Төвийн хөдөө аж ахуйн ажлын хурал 25-наас 26-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. Хурлаас өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалж, "Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид"-ын ажлын байдлыг судалж, чухал үг хэлсэн байна.
    Энэ он гарснаас хойш хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой явагдаж, ядуурлаас ангижруулах ажлын үр дүн өргөжин тэлж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажил бүх талаар хөгжлөө олсон. 2022 он бол ХКН-ын XX их хурал болох жил бөгөөд "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн чухал жил учир хөдөө аж ахуйн үндсэн байр суурийг баталж, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэн, "Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид" ажлыг сайн үр дүнд хүргэхэд чухал нэг жил болно.
Үр тарианы аюулгүй байдлыг батлахад нам, засаг ижил үүрэг хүлээх  ёстой

    Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүр үүрэг хариуцлага хүлээх бөгөөд бодит үр дүнд хүрэхийн тулд нам, засгийн газар хариуцлага хүлээх ёстой" гэж онцлон тэмдэглэв.

Иргэд бол улсын суурь, үр тариа бол иргэдийн амьжиргааны үндэс. Хүнсний асуудлыг зөвхөн "эдийн засгийн данс"-аар тооцохгүй, "улс төрийн данс"-аар тооцох ёстой. Зөвхөн өнөөгийн нөхцөл байдал биш, харин урт хугацааны хөгжлийг илүү бодох нь зөв. Гэсэн хэдий ч Хятад улсын хүнсний өнөөгийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, нөөц, байгаль орчны хязгаарлалт улам бүр чангарч, үр тарианы талбайг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь улам бүр хэцүү болж байгааг бид ойлгох ёстой. Дэлхий дахинд коронавирусийн цар  тахлын байдал хүнд хэцүү байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нэмэгдэж байгаа нь хүнсний хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад хүндрэл учруулж байна.

    Төвийн хөдөө орон нутгийн ажлын бага хурлаар үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах, дахин ядууралд хүрэхээс сэргийлэх хоёр үндсэн зарчмыг тууштай баримтлах ёстой гэж онцоллоо. Үр тарианы үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний хангамжийн ажлыг сайн хийж, үр тарианы талбайг тогтворжуулж, шар буурцаг, тосны ургамлын үйлдвэрлэлийг эрчимтэй өргөжүүлэн, 2022 онд үр тарианы ургац авалтыг 0.65 их наяд гаруй жингээс дээш тогтвортой байлгах ёстой гэж тэмдэглэв.

    Үндсэн бүтээгдэхүүний хангамжийг хангах нь стратегийн томоохон асуудал юм. Саяхан нийтэлсэн "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үед хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн орчин үеийн бүтээн байгуулалтын ажлыг бэхжүүлнэ" гэсэн шийдвэрт үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахыг гол зорилтуудын нэг болгосон.
   - Үр тарианы үйлдвэрлэлийн ажлыг эрчимжүүлэх бодит ажилд шуурхай ажиллах хэрэгтэй. Бид ирэх онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн иж бүрэн хүчин чадлыг сайжруулах ажлыг илүү чухал байранд тавьж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бий болгон, Хятадын ард түмний хүнсний аюулгүй байдлыг өөрөө эзэн мэдэх эрхийг батална гэж хөдөө аж ахуйн төв газрын дарга, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамны сайд Тан Рэньжянь хэлэв.
    Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн хөдөө орон нутгийн эдийн засгийн судалгааны газрын дарга Е Шинчин:
- Хүнсний үйлдвэрлэлийг сайн эзэмшсэн байх нь ирэх оны эдийн засаг, нийгмийн ерөнхий хөгжлийг тогтворжуулах, эрсдэл, сорилтод хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үүрэг хариуцлагаа бат хэрэгжүүлж, нам, засгийн газрын хүнсний аюулгүй байдлын хариуцлагыг ухамсарлаж, үнэлгээг чангатган, үйлдвэрлэлийн үндсэн хэсэг, борлуулалтын үндсэн хэсэг, үйлдвэрлэл, борлуулалтын балансын бүс нь хүнсний аюулгүй байдлыг хамтран хариуцах ёстой гэж хэллээ.
Үүний зэрэгцээ тариаланчдын үр тарианы орлогоо баталгаажуулж, тариаланчид үр тариагаа ашигтайгаар тариалах механизмыг бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Сортын хувьд буудай, тутарганы тоо хэмжээ, чанарыг тогтвортой сайжруулах, шар буурцаг, тосны ургамлын үйлдвэрлэлийг өргөжүүлж, өөрийгөө хангах түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улсын хүнсний ногооны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт нь тогтвортой байгаа ч хүнсний ногооны үнэ, махны үнэ зарим бүс нутагт ихээхэн хэлбэлзсэн байдал гарсан зэрэг хүндрэлтэй байна. Энэ байдалд хандуулан нийслэлийн Засаг даргын хариуцлагын тогтолцоог чангатгаж, гахайн махны аж ахуйг тогтворжуулан, мал аж ахуй, гэрийн тэжээвэр амьтан, усны бүтээгдэхүүн, хүнсний ногооны үр ашигтай хангамжийг хангах нь зүйтэй гэж хурлаар онцолсон юм.
     Тариалангийн газрыг хамгаалах зорилтын хариуцлагыг чанд хэрэгжүүлнэ
- Тариалангийн газрыг хамгаалахад тавигдсан шаардлага маш тодорхой байх ёстой. 1.8 тэрбум мү тариалангийн талбай дээр зөвхөн тариалангийн үйл ажиллагаа эрхлэх ёстой. Үржил шимт газар байхыг батлах ёстой гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тодорхой хүсэлт тавьсан байдаг.
Тариалангийн газар нь үндэсний хүнсний аюулгүй байдал, Хятадын үндэстний тогтвортой хөгжилтэй нягт холбоотой. Сүүлийн жилүүдэд тариалангийн талбайн хэмжээ зарим орон нутагт багасаж, зарим үржил шимтэй тариалангийн талбайд цэцэг, жимс, мод тарих хэлбэрээр ашиглаж байна.
   Үр тариа үндсэндээ бие дааж, хүнсний хэрэглээ нь туйлын аюулгүй байхын тулд тариалангийн талбайг хамгаалах хамгийн хатуу тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх ёстой. 1.8 тэрбум мү тариалангийн газрыг сайн хамгаалах нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ тариалангийн талбай нь гагцхүү тариа л тарих талбай гэдийг ойлгох ёстой. Өөр зориулалтаар ашиглах боломжгүй төдийгүй, тариалангийн талбай нь чанар муутай биш харин үржил шимтэй газар байх ёстой.
Төвийн хөдөө орон нутгийн ажлын бага хурлаас тариалангийн талбайг хамгаалах, бүтээн байгуулалт хийх хатуу арга хэмжээ авч, тариалангийн талбайг хамгаалах үүрэг хариуцлагаа чангалж, тариалангийн талбайн ашиглалтын хяналтыг чангатган, 100 сая мү өндөр стандартын тариалангийн талбай байгуулахыг шаардсан байна.
- Бид тариалангийн талбайг хамгаалах хамгийн хатуу тогтолцоог баримтлан хэрэгжүүлж, тариалангийн талбайг хамгаалах хариуцлагын үнэлгээг хэрэгжүүлэн, хүнсний аюулгүй байдлын хамгийн үндсэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг баталгаажуулах ёстой. Бүх орон нутаг төв засгийн газрын холбогдох шаардлагыг чанд мөрдөж, хөдөө орон нутгийн газрын төлөвлөлтийг оновчтой болгож, тариалангийн талбайг тусгай хамгаалалтад авахад хяналт тавих хэрэгтэй гэж Хятадын Ардын Их Сургуулийн Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжлийн коллежийн профессор Чэн  Гүөчян хэлэв.
     Зарим газар тариалангийн талбайн болон бүтээн байгуулалтад ашиглах талбайн балансын биелэлт хангалтгүй байгаа байдалд чиглүүлэн хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон гэдгийг Байгалийн нөөцийн яамны холбогдох ажилтан танилцуулсан байна. Тэрээр:
- Хагас жил тутамд зохион байгуулдаг зайнаас тандан судлах ажлыг хийснээр тариалангийн талбайг хууль бусаар эзлэн ашигласан байдалд  хуулийн дагуу хатуу шалгаж, шийдвэрлэнэ гэж  илэрхийллээ.
            Ядуурлыг бууруулах ажлын үр дүнг нэгтгэн өргөжүүлнэ
     Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:

    - Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндсэн нөхцөл бол ядуурлаас ангижруулах үр дүнг бэхжүүлэх явдал бөгөөд ядуурлаас ангижирсан ард түмний амьдралыг сайжруулахын төлөө зүтгэн ажиллах ёстой. Үүний дээр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегитай органик уялдаа холбоог үргэлжлэн сайжруулж, ядууралд дахин буцахгүй гэдгийг баталгаажуулан, ядуурлын эсрэг тэмцлийн ололт амжилтыг үр дүнтэй хэвээр хадгалж, бататгах хэрэгтэй гэж онцолсон.
Төвийн хөдөө орон нутгийн ажлын бага хурлаас ядуурлын эсрэг тэмцлийн ололт амжилтыг үр дүнтэй хэвээр хадгалж, улам цаашид хөгжүүлэн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, хяналт-шинжилгээ, тусламжийн механизмыг боловсронгуй болгон хэрэгжүүлж, аж үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийн тусламжийг эрчимжүүлэн, ядуурлаас ангижруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж онцолжээ.
    2012 оны эцсээс ядуурлын эсрэг тэмцлийн ажил эхэлж, 2020 оны эцэс гэхэд ядуурлаас ангижруулах шинэ эриний зорилтуудыг Хятад улс төлөвлөсөн ёсоор гүйцэтгэсэн. Үүнд чиглүүлэн Намын төв хорооноос ядуурлаас гарсан хошуу, шяниудад таван жилийн шилжилтийн хугацаа тогтоохоор шийдсэн. Энэхүү таван жилийн шилжилтийн хугацааны үеийн тусламжийн үндсэн бодлогын ерөнхий тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэж шаардлага тавьсан байна.
- Ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтыг бататгах, өргөжүүлэх дараагийн алхамд бид гол бүлгүүдэд анхаарлаа хандуулж, ядуурлаас урьдчилан сэргийлэх, дахин ядууралд буцах байдалд хяналт тавин, тусламжийн механизмыг тасралтгүй сайжруулах ёстой. Мөн гол салбаруудад анхаарлаа хандуулж, хөнгөлөлттэй тусламжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой гэж Тан Рэньжянь хэллээ.
- Аж үйлдвэрийн хөгжил бол ядуурлыг бууруулах ажлын үндсэн стратеги, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх гол түлхүүр юм. Хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг тууштай баримталж, хөдөө тосгоны аж үйлдвэрийн төлөвлөлтийг оновчтой болгон, хөдөө орон нутгийн анхны, дунд, дээд зэрэглэлийн аж үйлдвэрийн цогц хөгжлийг ахиулах ёстой. Үр ашигтай хангамжийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйг хөгжүүлэн, хөдөө орон нутгийг цэцэглэн хөгжүүлж, тариаланчдын амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ.
       Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын шинэ нөхцөл байдлыг бий болгоход хичээж ажиллана
     Төвийн хөдөө орон нутгийн ажлын бага хурлаар хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын шинэ нөхцөл байдлыг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллахыг санал болгож, "Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн 2022 оны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын тухай санал  (Хэлэлцүүлгийн төсөл)"-ийг хэлэлцэв. Хурлаар мөн хошуу, шяний ард түмнийг баяжуулах үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх, хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг тууштай сайжруулан, хөдөөгийн орон нутгийн засаглалыг бэхжүүлэх, сайжруулах зэрэг ажлуудын зохицуулалтыг хийсэн байна.
    Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хөдөө орон нутгийн хөгжлийн хүрээлэнгийн судлаач Ли Гүөшян:
- Хөдөө орон нутгийн бүтээн байгуулалт бол хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндсэн нөхцөл, зайлшгүй шаардлага юм. Үзэсгэлэнт, амьдрахад тохиромжтой хөдөө тосгоныг бүтээн байгуулахад дэд бүтэц, нийтийн үйлчилгээ салшгүй холбоотой билээ.
- Хөдөө орон нутагт орчин үеийн суурь нөхцөлийг бүрдүүлж л байвал шилдэг боловсон хүчнийг авч үлдэх боломжтой. Энэхүү ажлыг төлөвлөлтийн дагуу өрнүүлбэл зохистой. Хөдөө орон нутгийн уламжлалт соёлыг хамгаалахын зэрэгцээ усан хангамж, зам тээвэр, эрчим хүчний хэрэглээ, бие засах газар зэрэг дутагдлыг нөхөх ажлыг түргэтгэх шаардлагатай байна гэж Ли Гүөшян танилцуулав.
Хөдөө орон нутгийн ажлыг сайн удирдаж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлэхийн тулд намын анхан шатны байгууллага илүү хүчин чармайлт гаргах ёстой. Үүнд намын гишүүд илүү зүтгэж ажиллах ёстой.
Хөдөө орон нутгийн засаглалыг бэхжүүлж, боловсронгуй болгон, хөдөө орон нутгийн намын анхан шатны байгууллагыг байлдааны цайз болгох үүргийг гүйцэтгэж, хөдөөгийн оюун санааны соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үр дүнтэй индэр болгон шинэчилж, хөдөө орон нутгийн зөрчил, маргаантай асуудлуудыг зөв шийдвэрлэн, хөдөө орон нутгийн нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг бий болгох талаар хурлаас онцлов. 
    Хуралд оролцогчид хөдөө орон нутгийн намын анхан шатны байгууллагын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө орон нутгийн намын гишүүдийн үлгэр дуурайл болох үйлдлийг бүрэн гүйцэд гаргаж, бие даасан байдал, хууль дээдлэх ёс, төрийн засаглалыг хослуулсан хөдөө орон нутгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай. Хөдөө орон нутгийн нийгэм эрч хүч, эв найрамдалтай бөгөөд дэг журамтай байлгах тал дээр санал нэгдсэн юм.


09-р сарын 22-ны өдөр. Ляонин мужийн Телин шяний Яобао суурин, хурдны галт тэрэг будааны талбайн хажуугаар өнгөрч байна
Зургийг: Шиньхуа агентлаг, ЯН ЧИН

Жолооч Жянсү мужийн Үши хотын Хүйшань дүүргийн Чяньжүө гудамжны Дао Юлянь тосгонд будаа хураахаар ургац хураагчаа жолоодож байна
(10-р сарын 30-ны өдөр) Синьхуа агентлаг.  Зургийг: ХУАНЬ ЮЛЯН

Хэнань мужийн Хуанфань дүүргийн фермийн талбайн улаан буудайн талбайд тариачин буудай хураагч машинаа ажиллуулж байна (Зургаадугаар сарын 06-нд дроноор авсан гэрэл зураг). Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ АНЬ

12-р сарын 02-ны өдөр ажилтнууд Чандэ олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны төвийн худалдааны төвд хүнсний ногоог ангилж байна
Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ СЫХАНЬ

Энэ бол Гуанши мужийн Тяньдүн шяний Пинма суурингийн Сипин тосгоны ногооны бааз ба орон сууцны хэв маяг юм (11-р сарын 04-нд дроноор авсан гэрэл зураг).

Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛҮ БӨ-АНЬ


09-р сарын 22-нд ажилчид Хайнань мужийн Линшүй орчин үеийн хөдөө аж ахуйн баазад өргөст хэмхэд суулгац өлгөв
Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖҮӨ ЖЯ-И

Арван хоёрдугаар сарын 17-ны өдөр ажилтнууд Шаньдүн мужийн Жю шяний орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркын сарнайн сууринд сарнай савлаж байгаа нь

 Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ГҮӨ ШЮЛЭЙ

Зохиогч: ЮЙ ВЭНЬЖИН, ГАО ЖИН, ХҮ ЛҮ, ХҮӨ ШЮЕЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл