solongonews
Шэнь Жэний гайхамшгийн нууц
2020-08-27 11:15
Шэнь Жэний гайхамшгийн нууц

    Шэнь Жэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ой 08-р сарын 26-нд  тохиож байна. 40 жилийн турш Шэнь Жэнь хот хил хязгаарын хөдөө аж ахуйн хоцрогдонгуй шянь байсан нь эрч хүчтэй олон улсын томоохон хот болж сүндэрлэн боссон юм. ДНБ нь тухайн үед 200 сая юаньд хүрэхгүй байсан нь өдгөө 2.7 триллион юаньд хүрчээ. Английн эдийн засагч сонинд үнэлснээр дэлхийд эдийн засгийн 4000 гаруй онцгой бүс байдгаас хамгийн их гайхамшгийг бүтээсэн нь Шэнь Жэнь хот юм гэсэн байна. Америкийн Хятадын асуудал судлаач мэргэжилтэн EZRA F. VOGEL "Шэнь Жэнь хотоос суралцъя" номынхоо оршилд "Дэлхийн аль ч хот Шэнь Жэний хөгжлийн хурдыг гүйцэхгүй, энэ бол Хятадын дэлхийд гарах өмнө зүгийн том үүд хаалга юм" гэж тэмдэглэсэн байна.

Хятадын хөгжилд анхаарал хандуулдаг хүмүүс ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Бээжингээс гадагш гарч ажиллахдаа хамгийн түрүүнд Шэнь Жэнь хотод очсон юм. 2018 оны 10-р сард Ши Жиньпин Шэнь Жэнь хотод дахин очиж, Хятад улс өөрчлөлт хийж гадаадад нээлттэй байлгахаа зогсоохгүй гэдгийг дахин харуулж, Хятад улс дэлхий дахины бишрүүлсэн шинэ гайхамшиг бүтээх болно гэж тэмдэглэж байсан юм. Шэнь Жэнь хот нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах цонх болсны хувьд ийм гайхамшигт амжилтыг хэрхэн бүтээсэн талаар олон улсын хамтын нийгэмлэг анхаарал тавьж буй нь мэдээжийн хэрэг юм.

Гурван хоногт давхар байшингийн нэг давхрыг барьдаг гэж хүмүүс Шэнь Жэнь хотын хөгжлийн хурдыг зүйрлэсэн байдаг. Энд дурдагдаж буй давхар байшин бол 1985 онд баригдсан тус хотын олон улсын худалдааны том давхар байшин юм. тус давхар байшинг барьж байгуулсан хурд нь Хятадын барилгын түүхэн шинэ рекорд тогтоож, улмаар Шэнь Жэний хурдын бэлгэ тэмдэг нь болсон юм. Тухайн нутагт хичээл зүтгэлтэй ажиллаж байсан хүмүүс цаг бол мөнгө, үр ашиг бол амь нас мөн гэдэг урианд итгэж байсан юм. Энэ урианд Шэнь Жэнь хотын иргэд урамшиж цаг наргүй ажилласан. Үүнийг Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажил үйлсийн том давлагаа урагшлуулж байсан юм.

1978 оны 12-р сарын 18-нд Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлган, социалист орчин үеийн байгуулалт хийх агуу их замналаа эхлүүлсэн юм. 1980 оны 08-р сарын 26-нд Шэнь Жэнь хотыг эдийн засгийн онцгой бүс болгож, дэлхий дахиныг цочоосон Хятадын их өөрчлөлт шинэчлэлтийн замнал эхэлсэн. 40 жилийн туршид Шэнь Жэний эдийн засгийн онцгой бүс хамгийн түрүүнд зах зээлийн журмаар ажиллах эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт хийж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндсэн загварыг босгосон. Улмаар туршилтын баазын хувьд зах зээлийг эдийн засгийн давлагаа нийт Хятадыг хамарсан юм. Америкийн Йель их сургуулийн ахлах судлаач, Морган Стэнлийн Азийн бүсийн дарга асан Стивен Рож үнэлж:

- Шэнь Жэнь бол Хятадын эдийн засгийн зүг чигийг харуулах дарцаг юм гэж хэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл